- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх журам/, /ЗХХАЭ №26. 2023.09.18/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр
Дугаар А/309, А/176, А/120
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хууль зүйн туслалцааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Хууль зүйн туслалцааны төвийн захирал (В.Оюумаа)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг), Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга (Э.Ганхүү) нарт үүрэг болгосугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР |
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
|
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА |
Текст томруулах
A
A
A