A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 06 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт:

"62.1.4.тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх шийдвэр бол."

2/112 дугаар зүйлийн 112.10, 112.11 дэх хэсэг:

"112.10.Шүүх энэ зүйлийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан цахим системээс нотлох баримтыг цахимаар авч шинжлэн судлах ба захиалагч болон бусад этгээд тоон гарын үсгээр баталгаажуулж цахим системд байршуулсан баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасанд тооцно.

112.11.Энэ зүйлийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг энэ хуулийн 80.2-т заасан үндэслэл болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах бол дараагийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналыг харгалзан тогтоож, нэгээс илүүгүй удаа хойшлуулна."

3/113 дугаар зүйлийн 113.7 дахь хэсэг:

"113.7.Шүүх энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гэрээ илт хууль бус болохыг тогтоосон бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаах, эсхүл тэр даруй зогсоох нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацаа, журмыг зохигчдын саналыг харгалзан тогтооно."

2 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсгийн "Шүүх" гэсний дараа "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан цахим системд байршуулсан баримт бичгээс бусад нотлох баримт гаргуулах, эсхүл цахим систем дэх баримт бичгийн үнэн зөвийг нотлох" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтын дугаарыг "62.1.5" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР