- Нүүр
- Монгол Улсын хууль
- ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 06 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын "ажиллагаанд оролцохдоо бараа бүтээгдэхүүний үнэ болон бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцох." гэснийг "ажиллагаа, түүний нэг багц, хэсэгт харилцан хамаарал бүхий этгээдтэй хамт оролцох, эсхүл бусад оролцогчтой өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулах, эсхүл үнэ, бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцох." гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
