- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 06 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.2 дахь хэсэг нэмсүгэй:
"17.2.Олон нийтийн радио, телевиз дуу-дүрсний болон радиогийн хөтөлбөр, нэвтрүүлэг худалдан авах, дангаар болон бусадтай хамтран бүтээхэд холбогдолгүй үйлчилгээ авах, бараа, ажил худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтална."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
