- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРӨӨС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 333 Улаанбаатар хот
ТӨРӨӨС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. "Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газар (Б.Баярсайхан) нарт тус тус үүрэг болгосугай.
3. "Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого"-д тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг нэгтгэн жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A
