A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар А-164/386

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалт, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 3.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 400 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон хязгаарлалтыг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны худалдах, худалдан авах үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн төрөл, хэмжээг тогтоох, хэлцэл хийхэд баримтлах журам"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд тус тус даалгасугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН