- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Луус сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай /ЗХХАЭ № 26. 2023.09.18/
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 08
Мандалговь
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн, Тадайма ХХК-иас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дундговь аймгийн Луус сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллах, төсөв болон үйлдвэр аж ахуй нэгжийн удирдлага, ерөнхийлөн захирагч нарт танилцуулахыг "Тадайма" ХХК /Ч.Ундармаа/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /М.Дашхүү/-д даалгасугай.
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Тариф батлах тухай" №12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА М.АНХБАЯР
ГИШҮҮД Б.ЗОЛЖАРГАЛ
М.ДАШХҮҮ
Текст томруулах
A
A
A