A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 09

Мандалговь

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн, "Ирмүүн Түшиг" ХХК-иас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Өндөршил сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллах, төсөв болон үйлдвэр аж ахуй нэгжийн удирдлага, ерөнхийлөн захирагч нарт танилцуулахыг "Ирмүүн Түшиг" ХХК /Д.Баясгалан/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /М.Дашхүү/-д даалгасугай.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн "Тариф батлах тухай" №03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА М.АНХБАЯР

ГИШҮҮД Б.ЗОЛЖАРГАЛ

М.ДАШХҮҮ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 03

Мандалговь

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн, Далайн чансаа ХХК-аас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Өндөршил сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнийн тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг мөрдөж ажиллах, төсөв болон үйлдвэр аж ахуй нэгжийн удирдлага, ерөнхийлөн захирагч нарт танилцуулахыг Далайн чансаа ХХК-ийн захирал /С.Мөнхбаатар/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга /М.Дашхүү/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА М.ДАШХҮҮ

ГИШҮҮДБ.ЗОЛЖАРГАЛ

Ц.АРИУНБАЯР