- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Сайнцагаан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай /ЗХХАЭ № 26. 2023.09.18/
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 10
Мандалговь
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн, "Есөн Эрдэнэ Эв Констракшн" ХХК-аас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дундговь аймгийн Сайнцагаан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллах, төсөв болон үйлдвэр аж ахуй нэгжийн удирдлага, ерөнхийлөн захирагч нарт танилцуулахыг "Есөн Эрдэнэ Эв Констракшн" ХХК /Э.Солонго /-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /М.Дашхүү/-д даалгасугай.
ДАРГА М.АНХБАЯР
ГИШҮҮД Б.ЗОЛЖАРГАЛ
М.ДАШХҮҮ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 07
Мандалговь
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь заалт, Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Дундговь аймгийн Сайнцагаан сумын хэрэглэгчдэд дулаан түгээх үйл ажиллагаа явуулж байсан Есөн эрдэнэ эв констракшн ХХК, Ариун болор ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсантай холбогдуулан дулааны үнэ тарифын 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн №10, №07 дугаартай тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Дулааны үнэ тариф тогтоосон 2023 оны 10, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахаар холбогдох материалыг хууль зүйн дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга (М.Дашхүү)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга (М.Дашхүү)-д даалгасугай.
ДАРГА М.ДАШХҮҮ
ГИШҮҮД Ц.АРИУНБАЯР
Б.ЗОЛЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A