A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 11

Мандалговь

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтыг үндэслэн, Дундговь Ус ОНӨААТҮГ-аас ирүүлсэн тарифын саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн төвийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллах, төсөв болон үйлдвэр аж ахуй нэгжийн удирдлага, ерөнхийлөн захирагч нарт танилцуулахыг "Дундговь-ус" ОНӨААТҮГ-ын захирал /О.Бархүү/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /М.Дашхүү/-д даалгасугай.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Тариф батлах тухай" №10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА М.АНХБАЯР

ГИШҮҮД Б.ЗОЛЖАРГАЛ

М.ДАШХҮҮ