- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ (Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний загвар) /ЗХХАЭ №26. 2023.09.18/

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А/276
Улаанбаатар хот
ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний загвар"-ыг нэгдүгээр, "Ерөнхий боловсролын сургуулийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлыг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Г.Олонбаяр)-т үүрэг болгосугай.
3.Хавсралтаар батлагдсан гэрээний загварыг төрийн болон төрийн бус өмчийн хэлбэртэй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн онцлог, зохион байгуулалтад нийцүүлэн 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй зөвшилцөн цахим эсвэл цаасан хэлбэрээр байгуулж ажиллахыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус үүрэг болгосугай.
4.Гэрээний загварыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Суралцагчийн хөгжлийн газар (Ж.Болормаа)-т үүрэг болгосугай.
5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Чинтогтох)-т даалгасугай.
ДАРГА Т.НЯМ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
