A

A

A

Бүлэг: 1979

 

Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/276  дугаар    тушаалын 1 дүгээр хавсралт
 

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

 

БАТЛАВ: "........................ ЦЭЦЭРЛЭГ"-ИЙН ЭРХЛЭГЧ.............................. /...................../

 

 

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ, 
 
".............." ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

 

 Энэхүү хамтын ажиллагааны гэрээг нэг талаас "......................" цэцэрлэгийг  төлөөлж ..... бүлгийн багш .....................-ний ..................../цаашид "цэцэрлэг" гэх/ нөгөө талаас суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг төлөөлж ............................. / холбоо хамаарал/ ....................-ний ............................. нар .......... оны ....... сарын .......-ний өдөр харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

Гэрээнд Монгол Улсын Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Төсвийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенц болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журмыг удирдлага болгов.

Энэхүү гэрээний зорилго нь хүүхдийн бие бялдар,танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийг дэмжих, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалтын үйл ажиллагаанд талуудын тэгш оролцоог ханган хамтран ажиллахад оршино.

Хоёр. Гэрээний хугацаа

2.1.  Суралцагчийн бүртгэл баталгаажсан хугацаанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор талууд гэрээг байгуулж, баталгаажуулна.

2.2.  Энэхүү гэрээний 2.1-д заасан баталгаажуулалт хийгдсэн тухайн жилийн хичээлийн жилийг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ.

2.3.  Хэрэв аль нэг талаас гэрээг цуцлах тухай санал гаргаагүй, гэрээний нөхцөлд аль нэг талын эрх ашгийг хөндсөн өөрчлөлт ороогүй тохиолдолд гэрээг дараагийн хичээлийн жил дуусах хүртэл хугацаагаар сунгагдсан тооцно.

Гурав. Гэрээнд оролцогч талуудын нийтлэг эрх, үүрэг

3.1. Хүүхдийн сурч хөгжих эрүүл таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх;

3.2. Хүүхдийн ялгаатай байдлыг ойлгож, дэмжин туслах замаар хөгжлийг нь дэмжих;

3.3. Хүүхдийн аюулгүй байдал, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөв дадал, чадвар  эзэмшүүлэх;

3.4. Асуудлыг шийдвэрлэхдээ талууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон үг хэллэг, үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар гаргахгүй байх, ёс зүйтэй байх;

3.5.Боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн талаар талууд харилцан мэдээлэл солилцож, хамтран хэрэгжүүлэх.

Дөрөв. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг

  4.1.Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрхүүдийг эдэлнэ.

  4.2.Хүүхдийнхээ хөгжил, төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдалд байнгын анхаарал тавих, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, дүрэмт хувцсаар хангах.

4.1.1   Хүүхдийн нэг хичээлийн жилд ашиглах, хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн  хэрэгслийг жагсаалтын дагуу бэлтгэх;

4.1.2   Сургалт, үйл ажиллагааны онцлогт тохируулан хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хувцас, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх;

4.1.3   Хүүхдийг хөгжлийн болон эрүүл мэндийн онцлогт тохируулан эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах;

4.1.4   Сургалтын үйл ажиллагаанаас хожимдуулахгүй, таслуулахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд бүлгийн багшид цаг тухай бүрд нь заавал мэдэгдэх;

4.1.5   Оршин суугаа газар, гэрийн хаяг, холбоо барих утас өөрчлөгдсөн тохиолдолд бүлгийн багшид мэдэгдэх;

4.1.6   Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн онцлог, чадварыг харгалзан тухайн хүүхдэд шаардагдах нэмэлт хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн туслалцаа дэмжлэг үзүүлэх; (нүдний шил, цагаан таяг, тэргэнцэр г.м.)

 4.3. Гэр бүлийн орчинд сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах

4.3.1    Өглөөний цайг тогтмол уулгаж хэвшүүлэх;

4.3.2    Улирал бүр урьдчилан сэргийлэх амны хөндийн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх;

4.3.3    Эрүүл ахуйн дадал, чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх /хамрын алчуурыг угаах, дотуур хувцас, оймс угааж сурах г.м/

4.3.4    Хүнсний бүтээгдэхүүнээс харшилдаг бол харшлын сорил тавиулан цэцэрлэгийн эмч, бүлгийн багш, цэцэрлэгийн захиргаанд урьдчилан мэдэгдэх:

4.3.5     Хүүхдийг нас, бие физиологийн онцлогт нь тохируулж амраах;

4.3.6    Хүүхдийн авьяас чадвар, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, урамшуулан дэмжих;

4.3.7    Гэр бүлийн орчинд энгийн хөдөлмөрт суралцахад хүүхдэдээ  дэмжлэг үзүүлэх: /тоглоом, эд зүйлсээ хураах, өөрөө хувцсаа тайлах, эвхэх г.м/:

4.3.8    Хүүхдээ ухаалаг утас, цахим хэрэгслийн зөв зохистой хэрэглээнд багаас нь сургахад өөрийн биеэр үлгэрлэх;

4.3.9    Суралцагчийн хувийн мэдээллийг үнэн зөв мэдүүлэх, мэдээлэл үнэн зөв бүртгэгдэн хөтлөгдөж байгаа эсэгт хяналт тавих, шаардлагатай тохиолдолд засварлуулах;

Тав. Багш, ажилтны эрх, үүрэг

  5.1.Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан эрхүүдийг эдэлнэ.

 5.2.Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах, зөвлөн туслах;

5.1.1    Анги танхимд хүүхдийн зураг, хувийн мэдээллийг нээлттэй байршуулахгүй байх;

5.1.2    Хүүхдийн хэрэгцээ, шаардлагад хүндэтгэлтэй хандах; /өрөө тасалгаанд агаар сэлгэлт, агааржуулалтыг тогтмол хийх, ариун цэврийн өрөө орох, цэвэр ус уух боломжоор хангах г.м/

5.1.3    Хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр эцэг, эх асран хамгаалагчдыг хангах, танилцуулах:

5.1.4    Бүлгийн багш нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжил, төлөвшлийн талаар мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх ажлыг улиралд нэг удаа цахимаар болон биечлэн, шаардлагатай тохиолдолд тухай бүр зохион байгуулах;

5.1.5    2-5 хүртэлх насны болон ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг заавал эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээлгэн өгч, хүлээн авах;

5.3.Суралцагчаа хүндэтгэх, бие даасан байр суурь, үзэл бодол, онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрч зөв хандлагаар чиглүүлж, хөгжүүлэх;

5.3.1              Цэцэрлэгт ирээгүй тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй заавал холбогдож шалтгааныг тодруулах;

5.3.2       Хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн мэдлэг, боловсрол, хэл, соёл, яс үндэс, ажил эрхлэлт, албан тушаал, амьжиргааны түвшин зэрэг ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, соёлтой харилцах;

Зургаа. Цэцэрлэгийн эрх, үүрэг

6.1.Энэхүү гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг авах.

6.2.Цэцэрлэгийн орчинд замын гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийх, сэргээн засварлах,  замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, ялгаатай хэрэгцээт хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч цэцэрлэгт нэвтрэх орчин нөхцөлийг бүрдүүлэх;

6.3.Цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг хүүхдийн бие физиологи хүйсийн ялгаатай байдал, хөгжлийн онцлогт тохирсон, хувийн орон зайг бүрдүүлсэн байхаар тохижуулах;

6.4.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг цэцэрлэгийн үйл ажиллагаа, арга хэмжээнд нээлттэй оролцуулах;

6.5.Багш, ажилтныг халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, хүүхдийг эрсдэлээс  хамгаалах;

6.6.Гамшиг, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг ханган үер ус, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлж, холбогдох дүрэм журам, стандартыг мөрдөн ажиллах;

6.7.Багш, ажилтан, албан хаагчдад гэрээнд тусгагдсан талуудын эрх, үүргийг танилцуулж мөрдүүлэх;

6.8.Цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгийг хянах, эцэг эх, асран хамгаалагч харгалзан шаардлагатай тохиолдолд дэмжигчид үзүүлэх, хариу арга хэмжээ авах:

6.9.Хувийн хэвшлийн цэцэрлэг нь гэрээнд тусгах төлбөр мөнгөтэй холбоотой харилцааг заавал эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх;

6.10.Суралцагчийн хувийн мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүрд боловсролын салбарын мэдээллийн санд бүртгэж, шинэчлэх;

               Долоо. Талуудын хариуцлага

7.1.Аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа болон суралцагчид аливаа байдлаар хохирол учруулсан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

7.2.Талууд гэрээний хэрэгжилтийг жил бүрийн хичээлийн жилийн сүүлийн сард багтаан дүгнэж, дүгнэлттэй холбоотой мэдээлэл, санал, зөвлөмжийг харилцан солилцож, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авахад хамтран ажиллана.

7.3.Талууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, шаардлагатай бол ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

Найм. Бусад

 8.1.Гэрээг цахимаар болон цаасан хэлбэрээр байгуулж болно.

 8.2.Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг/цахим гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

 8.3.Гэрээнд тодорхой асуудлаар талууд харилцан тохиролцож нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба нэмэлт өөрчлөлтийн тохиролцоог бичгээр үйлдэж, талууд гарын үсгээ зурж, баримтжуулах бөгөөд энэхүү баримт нь гэрээний салшгүй нэг хэсэг болно.

 8.4.Энэхүү гэрээтэй холбогдон гарах аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх журмаар шийдвэрлэнэ. Гэрээгээр зохицуулаагүй аливаа харилцааг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

 

 

 

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

..................... хүүхдийн цэцэрлэгийг                               Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан  төлөөлж:                                                                           дэмжигчийг төлөөлж:

............................. албан тушаалтай                               .......................... холбоо хамааралтай

        

................................/                           /                                .............................../                          /   

 

Хаяг:............................                                                      Хаяг:............................

 

Холбоо барих утас:...........................                               Холбоо барих утас:.............................