- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн
А/276 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН
АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
БАТЛАВ: "........................ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН "-ИЙН ЗАХИРАЛ.............................. /............................../
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ, ".............." СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Энэхүү хамтын ажиллагааны гэрээг нэг талаас .................................... ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж ..... анги удирдсан багш .....................-ний ..................../цаашид "сургууль" гэх/ нөгөө талаас суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг төлөөлж ............................ /холбоо хамаарал/....................-ний ............................. нар...............оны.......сарын......ний өдөр харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
Гэрээнд оролцогч талууд Монгол Улсын Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Төсвийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенц болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журмыг удирдлага болгов.
Энэхүү гэрээний зорилго нь хүүхдэд үзүүлэх хөгжил, төлөвшил, хамгааллын үйлчилгээг сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, суралцагчийн сургалтын чанарыг ахиулах, сургалтын үйл ажиллагаанд талуудын тэгш оролцоог ханган хамтран ажиллахад оршино.
Хоёр. Гэрээний хугацаа
2.1. Суралцагчийн бүртгэл баталгаажсан хугацаанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор талууд гэрээг байгуулж, баталгаажуулна.
2.3. Хэрэв аль нэг талаас гэрээг цуцлах тухай санал гаргаагүй, гэрээний нөхцөлд аль нэг талын эрх ашгийг хөндсөн өөрчлөлт ороогүй тохиолдолд гэрээг дараагийн хичээлийн жил дуусах хүртэл хугацаагаар сунгагдсан тооцно.
Гурав. Гэрээнд оролцогч талуудын нийтлэг эрх, үүрэг
3.1. Хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх;
3.2. Хүүхдийн ялгаатай байдлыг ойлгож, дэмжин туслах замаар суралцахуйг нь дэмжих;
3.3. Хүүхдийн хүсэл сонирхол, нас сэтгэхүйн онцлогт тохируулан хөгжүүлж, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх, нөөц боломждоо тулгуурлан хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлэх;
3.4. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл, хорт зуршил, болзошгүй осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг нь тогтмол сахин хамгаалах;
3.5. Асуудлыг шийдвэрлэхдээ талууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон үг хэллэг, үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар гаргахгүй байх, ёс зүйтэй байх;
3.6. Боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн талаар талууд харилцан мэдээлэл солилцож, хамтран хэрэгжүүлэх;
Дөрөв. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг
4.1. Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрхүүдийг эдэлнэ.
4.2. Хүүхдийнхээ хөгжил, төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдалд байнгын анхаарал тавих, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, дүрэмт хувцсаар хангах.
4.2.1. Хүүхдийг сурах бичиг, хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас, хичээл, сургалтын бэлтгэлийг хангах;
4.2.2. Хичээлийн хуваарийн дагуу цүнх болон доторх хэрэглэгдэхүүний нийт жин биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхаар өдөр тутмын бэлтгэлийг хангах;
4.2.3. Хичээл сургалтын үйл ажиллагаанаас хожимдуулахгүй, таслуулахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд анги удирдсан багшид цаг тухай бүрд нь заавал мэдэгдэх;
4.2.4. Суралцагчийн оршин суугаа газар, гэрийн хаяг, холбоо барих утас, бусад мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд анги удирдсан багшид тухай бүр мэдэгдэх;
4.2.5. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн онцлог, чадварыг харгалзан тухайн хүүхдэд шаардагдах нэмэлт хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн туслалцаа дэмжлэг үзүүлэх; (нүдний шил, цагаан таяг, тэргэнцэр г.м.)
4.3. Гэр бүлийн орчинд сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах; Хүүхдийн хувийн ариун цэвэрт тогтмол анхаарах;
4.3.1. Өглөөний цайг тогтмол уулгаж хэвшүүлэх;
4.3.2. Улирал бүр урьдчилан сэргийлэх амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх;
4.3.3. Хүнсний бүтээгдэхүүнээс харшилдаг бол харшлын сорил тавиулан сургуулийн эмч, хоол зүйч, анги удирдсан багш, сургуулийн захиргаанд урьдчилан мэдэгдэх;
4.3.4. Хүүхдийг нас, бие, физиологийн онцлогт нь тохируулж амраах; Тухайлбал: Хүүхэд нэг шөнө дараах цагаас / 6-10 нас 10-11 цаг, 11-14 нас: 9-10 цаг, 15-18 нас: 9 цаг / багагүй хугацаанд унтаж амрах;
4.3.5. Хүүхдийн авьяас чадвар, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, урамшуулан дэмжих;
4.3.6. Гэрийн даалгавраа тогтмол хийх, сонирхсон зүйлээ судлахад нь туслах, үлгэрлэх;
4.3.7. Гар утас, цахим хэрэгсэл, нийгмийн сүлжээг ашиглаж буй байдалд хяналт тавих, зөв зохистой хэрэглээнд багаас нь сургах;
4.3.8. Хүүхдийнхээ хаана тоглож, юу хийж, хэнтэй нөхөрлөж байгаад анхаарал хандуулах;
4.3.9. Суралцагчийн хувийн мэдээллийг үнэн зөв мэдүүлэх, мэдээлэл үнэн зөв бүртгэгдэн хөтлөгдөж байгаа эсэгт хяналт тавих, шаардлагатай тохиолдолд засварлуулах;
Тав. Багш, ажилтны эрх, үүрэг
5.1 Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах, зөвлөн туслах;
5.1.1. Хүүхдийн цүнхний жинг тогтмол ажиглаж, цүнхээ зөв үүрэх техникийг зааж, зөвлөх;
5.1.2. Гэрийн даалгавар, бие даалтыг сурагчдын нас, бие сэтгэхүйн онцлогт тохируулан өгөх;
5.1.3. Хүүхдийн хэрэгцээ, шаардлагад хүндэтгэлтэй хандах; /ариун цэврийн өрөө орох, цэвэр ус уух боломжоор хангах, агаар сэлгэлт хийх г.м/
5.2. Эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох
5.2.1. Хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр эцэг, эх асран хамгаалагчдыг хангах;
5.2.2. Анги удирдсан багш нь мэргэжлийн багш нартай байнгын холбоотой ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй суралцагчийн сурлага, хөгжил, төлөвшлийн талаар мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх ажлыг улиралд нэг удаа цахимаар болон биечлэн, шаардлагатай тохиолдолд тухай бүр зохион байгуулах;
5.2.3. Бага ангийн суралцагч болон ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг заавал эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээлгэн өгч, хүлээн авах;
5.3. Суралцагчаа хүндэтгэх, бие даасан байр суурь, үзэл бодол, онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрч зөв хандлагаар чиглүүлж, хөгжүүлэх;
5.3.1. Суралцагч тухайн өдөр хичээлдээ ирээгүй тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид заавал мэдэгдэж, шалтгааныг тодруулах;
5.3.2. Хүүхдийг үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхал, бие махбод, сэтгэл санааны дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;
5.3.3. Уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ, нөлөөллийн ажил зэрэг хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны үеэр хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, тэдний аюулгүй байдлыг хангах;
5.3.4. Хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн мэдлэг, боловсрол, хэл, соёл, яс үндэс, ажил эрхлэлт, албан тушаал, амьжиргааны түвшин зэрэг ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, соёлтой харилцах;
Зургаа. Ерөнхий боловсролын сургуулийн эрх, үүрэг
6.1. Сургуулийн эмх цэгц, зохион байгуулалтыг хангах зорилгоор хэрэгжүүлдэг хичээлийн завсарлага, ээлж солигдох үе, ангийн дүрэм журмыг хэрэгжүүлэхдээ цаг агаарын байдал, суралцагчийн бие физиологийн онцлогийг харгалзан хүүхдэд уян хатан байдлаар зохицуулах;
6.2. Сургуулийн орчинд 19:00 цагаас хойш суралцагчдыг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх;
6.3. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл, хорт зуршил, болзошгүй осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулах;
6.4. Хүүхдэд хөгжил, төлөвшил хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, номын санч, хоол зүйч, тэгш хамруулах боловсролын багш нар уялдаа холбоотой хамтран ажиллах;
6.5. Хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл, хорт зуршил, болзошгүй осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зохистой хооллолтын талаарх санамж, постер, видео, шторкийг сургуулийн цахим хуудас мэдээллийн самбарт тогтмол түгээх;
6.6. Сургууль, дотуур байрын орчинд замын гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийх, сэргээн засварлах, суралцагч замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, ялгаатай хэрэгцээт хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч сургуульд нэвтрэх орчин нөхцөлийг бүрдүүлэх;
6.7. Сургууль, дотуур байрын ариун цэврийн байгууламжийг хүүхдийн нас, хүйс, ялгаатай байдал, хөгжлийн онцлогт тохирсон, хувийн орон зайг бүрдүүлсэн байхаар байгуулж /тухайлбал, охидын ариун цэврийн булан/, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, засвар үйлчилгээг тогтмол хийх;
6.8. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг сургууль, анги нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд нээлттэй оролцуулах;
6.9. Багш, ажилтныг халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, хүүхдийг өвчлөлөөс хамгаалах;
6.10. Гамшиг,онцгой байдлын үеийн бэлэн байдлыг ханган үер ус, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлж холбогдох дүрэм журам, стандартыг мөрдөн ажиллах;
6.11. Багш, ажилтан, албан хаагчдад гэрээнд тусгагдсан талуудын эрх, үүргийг танилцуулж мөрдүүлэх;
6.12. Хувийн хэвшлийн сургууль нь гэрээнд тусгах төлбөр мөнгөтэй холбоотой үүсэх харилцааг заавал эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжүүлэх;
Долоо. Талуудын хариуцлага
7.1 Аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа болон суралцагчид аливаа байдлаар хохирол учруулсан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
7.2 Талууд гэрээний хэрэгжилтийг жил бүрийн хичээлийн жилийн сүүлийн сард багтаан дүгнэж, дүгнэлттэй холбоотой мэдээлэл, санал, зөвлөмжийг харилцан солилцож, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авахад хамтран ажиллана.
7.3 Талууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, шаардлагатай бол ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.
Найм. Бусад
8.1 Гэрээг цахимаар болон цаасан хэлбэрээр байгуулж болно.
8.2 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг/цахим гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
8.3 Гэрээнд тодорхой асуудлаар талууд харилцан тохиролцож нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба нэмэлт өөрчлөлтийн тохиролцоог бичгээр үйлдэж, талууд гарын үсгээ зурж, баримтжуулах бөгөөд энэхүү баримт нь гэрээний салшгүй нэг хэсэг болно.
8.4 Энэхүү гэрээтэй холбогдон гарах аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх журмаар шийдвэрлэнэ. Гэрээгээр зохицуулаагүй аливаа харилцааг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
..................... ерөнхий боловсролын сургуулийг Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан төлөөлж: дэмжигчийг төлөөлж:
............................. албан тушаалтай .......................... холбоо хамааралтай
................................/ / .............................../ /
Хаяг:............................ Хаяг:............................
Холбоо барих утас:........................... Холбоо барих утас:.............................
Текст томруулах
A
A
A