- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/428 дугаар тушаалын хавсралт
ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах журам, тавигдах шаардлага, үйл ажиллагааны чиглэлтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2."Ойн мэргэжлийн байгууллага" гэж Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг хэлнэ.
1.3.Ойн мэргэжлийн байгууллага нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
1.3.1.Хариуцсан нутаг дэвсгэртээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;
1.3.2.Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөгч хуулийн этгээд байна;
1.3.3.Монгол Улсын холбогдох хуулийн тогтоомжийн дагуу татвар, хураамжийн өр төлбөргүй байна.
1.3.4.Мэргэжлийн байгууллага, түүний удирдлага нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эдэлж байгаа ял, шийтгэлгүй байна.
ХОЁР. ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРХЛЭХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ
2.1.Энэ журмын 6.1-6.7 дахь заалтын дагуу шаардлага хангасан материалыг албан хүсэлтийн хамт аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт өгнө.
2.2.Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хянан магадалж дүгнэлт гаргана.
2.3.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх хүсэлт, аймаг нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлт, холбогдох баримт бичгийн хамт ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цахимаар хүсэлт илгээнэ.
2.4.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилээр сунган олгож болно.
2.5.Мэргэжлийн байгууллагын эрхийг сунгуулахдаа албан хүсэлт, аймаг, нийслэлийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дүгнэлт, хянан магадалгааны хуудас, тухайн чиглэлээр тусгай зөвшөөрлийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан ажлын тайлан, гэрээ, акт зургаар баталгаажуулсан байна.
ГУРАВ. ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ
3.1.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох аж ахуйн нэгж байгууллагад энэ журмын тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд эцэслэн хянан шийдвэрлэж баталгаажуулна.
3.2. Аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газар болон хууль, хяналтын байгууллага нь ойн мэргэжлийн байгууллагаас ажил, үйлчилгээ эрхлэхдээ ойн санд ноцтой хохирол учруулсан нь тогтоогдсон бол ойн мэргэжлийн байгууллагын эрхийг нь цуцлуулах тухай саналаа ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.3.Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахимаар ирүүлсэн материалыг хянан үзэж Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээс татгалзах болон 5 жилийн хугацаатай олгох, сунгах үйл ажиллагаа явуулна.
.............. ДӨРӨВ.ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
4.1.Ойн мэргэжлийн байгууллага дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулна.
4.1.1.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх (Ойн тооллого, ой зохион байгуулалт хийх);
4.1.2.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх (Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх);
4.1.3.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх (Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх);
4.1.4.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх (Ойн дагалт баялгийг хамгаалах);
4.1.5. Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх (Ойн дагалт баялгийг ашиглах);
4.1.6.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх (Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх);
4.1.7.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх (Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах).
ТАВ. ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
5.1.Ойн тооллого, ой зохион байгуулалтыг хийх ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна.
5.1.1.Ойн тооллого, ой зохион байгуулалтын бэлтгэл ажил, хээрийн хайгуул судалгааны ажил, материал боловсруулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, тайлан мэдээ, ойн тархалтын зураг боловсруулах, ойн аж ахуйн арга хэмжээний төлөвлөлтийг орон нутгийн болон бүс нутгийн хэмжээнд үнэлж, төлөвлөх, нөхөн сэргээх, хамгаалах талаар ой зохион байгуулалтын дүн мэдээнд үндэслэн төсөл, хөтөлбөр боловсруулах;
5.1.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ойн санд ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэж, ойн менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулж захиалагч талд зөвлөн туслах, мэргэжлийн удирдлагаар хангах;
5.1.3.Ой хамгаалал, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойг нөхөн сэргээх, ойжуулах газрын хэмжилт, тооллого хийж дүгнэлт санал боловсруулан ойн менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан, хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах;
5.1.4.Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хууль болон тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын дагуу ажиллах;
5.1.5.Хуульд заасан бусад үйл ажиллагаа.
5.2.Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна.
5.2.1.Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тархалтын байршлыг тодорхойлох, тэмцэл явуулах аргыг тогтоох;
5.2.2.Ойн тухай хуулийн 27.4 дэх заалтад туссан арга хэмжээг хэрэгжүүлэх;
5.2.3.Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэхэд төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөгдсөн бодис бэлдмэл ашиглах;
5.2.4.Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;
5.2.5.Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж байгаль орчинд халгүй арга, технологи нэвтрүүлж ажиллах;
5.2.6.Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хууль болон тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын дагуу ажиллах;
5.2.7.Хуульд заасан бусад үйл ажиллагаа.
5.3.Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна.
5.3.1.Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатаж хуурайшсан, нас гүйцэж хөгширч өмхөрсөн, цас, салхины нөлөөгөөр булгарч унасан болон унанги модыг бэлтгэх зорилгоор цэвэрлэгээ явуулах;
5.3.2.Ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, экологийн тэнцлийг хадгалан хамгаалах зорилгоор арчилгаа явуулах;
5.3.3.Холбогдох журам, стандарт, аргачлал, технологийн зааврын баримтлан ажиллах;
5.3.4.Цэвэрлэгээ хийсэн талбайд ойжуулах, ойг нөхөн сэргээх арга хэмжээ авах;
5.3.5.Ойд цэвэрлэгээ, арчилгаа хийх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;
5.3.6.Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, байгаль орчинд халгүй арга, технологийг нэвтрүүлж ажиллах;
5.3.7.Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор зориудын шатаалт хийх, халз болон харлуулсан зурвас гаргах;
5.3.8.Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хууль болон тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын дагуу ажиллах;
5.3.9.Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатаж хуурайшсан, нас гүйцэж хөгширч өмхөрсөн, цас, салхины нөлөөгөөр булгарч унасан болон унанги модыг бэлтгэх зорилгоор цэвэрлэгээ явуулах;
5.3.10.Цэвэрлэгээ хийсэн талбайг ойжуулах, ойг нөхөн сэргээх арга хэмжээ авах;
5.3.11.Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;
5.3.12.Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, байгаль орчинд халгүй арга, технологийг нэвтрүүлж ажиллах;
5.3.13. Хуульд заасан бусад үйл ажиллагаа.
5.4.Ойн дагалт баялгийг хамгаалах ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна.
5.4.1.Ойн дагалт баялгийн нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх;
5.4.2.Олон нийтэд ойн дагалт баялгийг хамгаалахтай холбогдсон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
5.4.3.Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хууль болон тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын дагуу ажиллах;
5.4.4.Хуульд заасан бусад үйл ажиллагаа.
5.5.Ойн дагалт баялгийг ашиглах ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна.
5.5.1.Ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах, боловсруулах, худалдан борлуулах;
5.5.2.Олон нийтэд ойн дагалт баялгийг ашиглахтай холбогдсон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
5.5.3.Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, байгаль орчинд халгүй арга, технологийг нэвтрүүлж ажиллах;
5.5.4.Хуульд заасан бусад үйл ажиллагаа.
5.6.Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна.
5.6.1.Мод үржүүлэх, ойжуулалт, ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах, хот, суурин газрын ногоон байгууламжид мод, бут, сөөг тарих үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх;
5.6.2.Цөлжилттэй тэмцэх зорилгоор мод тарих, ойг нөхөн сэргээх ойжуулах, гол горхи, булгийн эх, бэлчээр, тариалангийн талбай, хамгаалалтын ойн зурвас байгуулах, хот, суурин газрын ногоон байгууламжид мод, бут, сөөг тарих чиглэлээр хэрэгжүүлж байгаа улсын захиалга, даалгавар, төсөл, хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсөв, өөрийн хөрөнгө, гадаад дотоодын хандив, тусламжаар тэдгээрийг зураг, төслийн дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэх;
5.6.3.Ойг нөхөн сэргээх, ойн зурвас, мод үржүүлгийн газар байгуулах талаар хөтөлбөр боловсруулах, зураг, төсөв зохиох, зааварчилгаа өгөх, сурталчлах, арга зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, дүгнэлт гаргах;
5.6.4.Бүх нийтээр мод тарих, ойжуулах, мод үржүүлэх талаар олон нийтийн дунд сургалт сурталчилгаа, зөвлөх, туслах ажил хийх;
5.6.5.Навчит болон шилмүүст модны стандартын тарьц, суулгацаар ойжуулалтын ажлыг технологийн зааврын дагуу мэргэжлийн хэмжээнд хийх;
5.6.6.Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль болон тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын дагуу ажиллах;
5.6.7.Хуульд заасан бусад үйл ажиллагаа.
5.7.Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна.
5.7.1.Холбогдох журам, стандарт, аргачлалын дагуу үйлдвэрлэлийн ашиглалтыг явуулах;
5.7.2."Мод бэлтгэх технологийн карт" боловсруулах, мөрдүүлж ажиллах;
5.7.3.Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор зориудын шатаалт хийх, халз болон харлуулсан зурвас гаргах;
5.7.4.Мод бэлтгэлийн технологи, үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолт явуулах чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөх;
5.7.5.Ойгоос бэлтгэсэн модыг хаягдалгүй тээвэрлэх арга, дэвшилтэт технологийг бүрэн нэвтрүүлэх, хөрсний эвдрэлээс хамгаалах, байгаль орчныг доройтуулахгүй арга хэмжээг зохион байгуулж ажиллах;
5.7.6.Үйлдвэрлэлийн ашиглалт явуулсан талбайг ойжуулах нөхөн сэргээх арга хэмжээ;
5.7.7.Ойн ашиглалтын чиглэлээр судалгаа хийх, зураг, төсөл боловсруулах;
5.7.8.Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хууль болон тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын дагуу ажиллах;
5.7.9.Хуульд заасан бусад үйл ажиллагаа.
ЗУРГАА. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
6.1.Ойн тооллого, ой зохион байгуулалт хийх аж ахуйн нэгж байгууллагад тавигдах шаардлага:
6.1.1.Нэгжийн дарга нь ойн инженер, ойн аж ахуйн инженер, ой зүйч, ой судлаач мэргэжилтэй, ойн үнэлгээ (ойн таксаци), геодези, зураг зүй, зайнаас тандан судлалаар мэргэшсэн байж болно. Нийгмийн даатгалаар баталгаажсан байх;
6.1.2.Ой судлалын чиглэлийн 4-өөс доошгүй мэргэжилтэнтэй байх;
6.1.3.Байршил тогтоогч, өнцөг хэмжигч, ойн таксацын дундаж үзүүлэлтийг тодорхойлох багаж тус бүр 2-оос доошгүй, зураг оруулах, хэвлэх тоног төхөөрөмжтэй байх;
6.1.4.Газар зүйн мэдээллийн системийн болон хиймэл дагуулын тоон мэдээлэлд ангилал, боловсруулалт хийх программ хангамжтай байх;
6.1.5.Ажил, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай ойн тооллого, ой зохион байгуулалтын мэдээллийн сантай байх;
6.1.6.ХАБ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна. 6/ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх баталсан зааврыг танилцуулдаг байх, түймэр унтраах багаж хэрэгслээр хангагдсан байх;
6.1.7.Хээрийн судалгааны ажилд ашиглах авто машинтай байх.
6.2.Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа явуулах, тэдгээртэй тэмцэх ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
6.2.1.Нэгжийн дарга нь ойн инженер, ойн аж ахуйн инженер, ой зүйч, ой судлаач, биологич мэргэжилтэй, ойн үнэлгээ (ойн таксаци), геодези, зураг зүй, зайнаас тандан судлалаар мэргэшсэн байж болно. Нийгмийн даатгалаар баталгаажсан байх;
6.2.2.Биологич нь шавж судлалаар мэргэшсэн, дээж материалыг цуглуулах, судалгаа, практик туршилт хийх, олж авсан өгөгдлийг практикт ашиглах технологийг боловсруулах чадвартай байх;
6.2.3.Ой судлал, байгаль орчны чиглэлийн 4-өөс доошгүй мэргэжилтэнтэй байх;
6.2.4.Байршил тогтоогч, өнцөг хэмжигч, ойн таксацын дундаж үзүүлэлтийг тодорхойлох багаж, зураг оруулах, хэвлэх тоног төхөөрөмж, бичил цаг уур хэмжигч, бичил нарийвчлалтай электрон жин, нарийвчлалтай штангенциркуль, үүргийн шүршигч багаж 10 дээш ширхэг, ус агуулах 1 тн болон түүнээс дээш хэмжээтэй сав, мотопомп, цахилгаан үүсгүүр 10 дээш ширхэг, гэрлэн урхи 20 дээш ширхэг, экран дэлгэц 10 ширхэг, лед гэрэл 10 ширхэг, дээж цуглуулан бойжуулах болон хадгалах зориулалтын савтай, элекрон болон бусад 20 кг доошгүй жинтэй байх, өндөг хусаж цуглуулах малтуур, шуудай, судалгаанд ашиглах дэлгэц /даавуу/ 10 ширхгээс доошгүй, мод гэмтээхгүй хамгаалалтай доргиох лантуу, бусад шаардлагатай тоног төхөөрөмж болон хөдөлмөр хамгааллын хувцас, бээлий, нүдний шил, амны хаалт, хэрэгсэлтэй байх;
6.2.5.Бактерийн бэлдмэл, химийн бодисыг хадгалах стандарт шаардлагад нийцсэн зоорь болон агуулахтай байх ба ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх;
6.2.6.Ойн хөнөөлт шавжийг ялган таних болон тэмцлийн ажлын зөөврийн заавар байршуулах анхааруулах самбартай байх;
6.2.7.Бэлдмэл бодис тээвэрлэх үед тээврийн хэрэгсэл нь тусгай зориулалтаар /хөргүүртэй/ тоноглогдсон байх;
6.2.8.Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэх батлагдсан арга зүйтэй байх;
6.2.9.Ажил, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажлын мэдээллийн сантай байх;
6.2.10.Газар зүйн мэдээллийн системийн болон хиймэл дагуулын тоон мэдээлэлд ангилал, боловсруулалт хийх программ хангамжтай байх;
6.2.11.ХАБ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна.
6.3.Ойд цэвэрлэгээ, арчилгаа хийх мэргэжлийн байгууллага дараах шаардлагыг хангасан байна.
6.3.1.Нэгжийн дарга 1 хүн, /ойн инженер, ойн аж ахуйн инженер мэргэжилтэй ба бусад ойн мэргэжлийн байгууллагад давхар ажилладаггүй байх/ Нийгмийн даатгалаар баталгаажсан байх;
6.3.2.Хөрөөчин 2-оос доошгүй, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.3.3.Цагаалгын тракторчин /оператор/ 1, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.3.4.Оосорлогч, /туслах ажилтан/ 1, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.3.5.Ойжуулагч, /туслах ажилтан/ 2-оос доошгүй, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.3.6. Мод унагах, тайрах моторт хөрөө 2-оос доошгүй;
6.3.7.Мод цагаалах трактор 1;
6.3.8.Мод тээвэрлэх автомашин 1;
6.3.9.Бүх өөрөө явагч машин байгууллагын лого, таних тэмдгийг жолоочийн хаалган дээр байршуулсан байх;
6.3.10.Цэвэрлэгээ хийсэн талбайг ойжуулахад шаардагдах тарьц, суулгацын байнгын нөөцтэй байх эсхүл мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийлгэхээр урьдчилан тохиролцож гэрээ байгуулсан байх;
6.3.11.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх баталсан зааврыг танилцуулдаг байх, түймэр унтраах багаж хэрэгслээр хангагдсан байх;
6.3.12.ХАБ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна;
6.3.13.Ажилчид ойн түймэртэй тэмцэх талаар сургалтад хамрагдсан байх.
6.4.Ойн дагалт баялгийг хамгаалах аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
6.4.1.Нэгжийн дарга нь ойн инженер болон ойн чиглэлийн мэргэжилтэй, нийгмийн даатгалаар баталгаажсан байх;
6.4.2.Биологич /ургамлын/ 1, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.4.3.Дагалт баялаг хамгаалах, нөхөн сэргээх бригад ажиллуулах /ойн инженерээр ахлуулах ба байгаль орчны болон ойн ургамлын чиглэлийн мэргэжилтэй ажилчидтай байх ;
6.4.4.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх баталсан зааврыг танилцуулдаг байх, түймэр унтраах багаж хэрэгслээр хангагдсан байх;
6.4.5.Ажилчид ойн түймэртэй тэмцэх, ойг хамгаалах, нөхөн сэргээх талаар сургалтад хамрагдсан байх;
6.4.6.Ойн дагалт баялгийг хамгаалах аргачлал, техник тоног төхөөрөмжтэй байх;
6.4.7.Ойг нөхөн сэргээхэд шаардагдах тарьц, суулгацын байнгын нөөцтэй байх эсхүл энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийлгэхээр урьдчилан тохиролцож гэрээ байгуулсан байх;
6.4.8.ХАБ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна.
6.5.Ойн дагалт баялгийг ашиглах аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
6.5.1.Нэгжийн дарга 1 хүн, /ойн инженер мэргэжилтэй ба бусад ойн мэргэжлийн байгууллагад давхар ажилладаггүй байх/ Нийгмийн даатгалаар баталгаажсан байх;
6.5.2.Биологич /ургамлын/ 1, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.5.3.Дагалт баялаг түүж бэлтгэх бригад ажиллуулах /ойн инженерээр ахлуулах ба байгаль орчны болон ойн ургамлын чиглэлийн мэргэжилтэй ажилчидтай байх;
6.5.4.Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй, тухайн ойн дагалт баялгийг түүж, бэлтгэх зориулалтын 20-оос доошгүй ширхэг багаж, хэрэгсэлтэй байх;
6.5.5.Ойн дагалт баялаг, хуш модны самрыг бэлтгэх техник, тоног төхөөрөмж нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй байх /багаж тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт болон тодорхойлолт/;
6.5.6.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх баталсан зааврыг танилцуулдаг байх, түймэр унтраах багаж хэрэгслээр хангагдсан байх;
6.5.7.Ажилчид ойн дагалт баялаг бэлтгэх болон ойн түймэртэй тэмцэх талаар сургалтад хамрагдсан байх;
6.5.8.Бүх өөрөө явагч машин нь байгууллагын лого, таних тэмдгийг жолоочийн хаалган дээр байршуулсан байх;
6.5.9.Ажилчид тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх;
6.5.10.Ойн дагалт баялаг тээвэрлэх тээврийн хэрэгсэлтэй байх;
6.5.11.Эрх бүхий байгууллагаас баталсан байгалийн дагалт баялаг ашиглах хамгаалах аргачлалтай байх;
6.5.12.Ойг нөхөн сэргээхэд шаардагдах тарьц, суулгацын байнгын нөөцтэй байх эсхүл энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийлгэхээр урьдчилан тохиролцож гэрээ байгуулсан байх;
6.5.13.ХАБ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна;
6.5.14.Ойн дагалт баялгийг хадгалах агуулах, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, техник, тоног төхөөрөмжтэй байх.
6.6.Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
6.6.1.Нэгжийн дарга нь ойн чиглэлийн дээд боловсролтой /Ойн инженер, ойн аж ахуйн инженер, ой зүйч, ой судлал мэргэжилтэй, нийгмийн даатгалаар баталгаажсан байх;
6.6.2.Ойн техникч, ойжуулагчаар мэргэшсэн 2-оос доошгүй ажилтантай байх;
6.6.3.Энэ чиглэлээр сургалтанд хамрагдсан туслах ажилтантай байна;
6.6.4.Мод үржүүлгийн газартай байх;
6.6.5.Тарьц, суулгац хадгалах зориулалтын зоорьтой байх;
6.6.6.Ойжуулах, мод үржүүлэх ажилд шаардагдах зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслээр хангагдсан байх;
6.6.7.ХАБ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байх;
6.6.8.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх баталсан зааврыг танилцуулдаг байх, түймэр унтраах багаж хэрэгслээр хангагдсан байх.
6.7. Ойд үйлдвэрлэлийн ашиглалтын ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
6.7.1.Нэгжийн дарга нь ойн инженер, ойн аж ахуйн инженер, ой зүйч мэргэжилтэй, нийгмийн даатгалаар баталгаажсан байх;
6.7.2.Мод бэлтгэлийн талбайн инженер 1 /ойн инженер, ойн техникч мэргэжилтэй байх/;
6.7.3.Хөрөөчин 2-оос доошгүй, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.7.4.Цагаалгын тракторчин /оператор/ 1, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.7.5.Мод ачигч тракторчин /оператор/ 1, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.7.6.Автомашины жолооч 2-оос доошгүй, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/,
6.7.7.Машин, механизмын засварчин /механикч/ 1, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.7.8.Оосорлогч, /туслах ажилтан/ 2, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.7.9.Ойн аж ахуйн ажилтан, /туслах ажилтан/ 2-оос доошгүй, /мэргэжлийн үнэмлэхтэй байх/;
6.7.10.Мод огтлох, цагаалах, ачигч, туушаар тээвэрлэх машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй байх;
6.7.11.Мод унагах, тайрах моторт хөрөө 2-оос доошгүй;
6.7.12.Мод цагаалах трактор 1;
6.7.13.Мод туушаар тээвэрлэх автомашин 2-оос дошгүй;
6.7.14.Үйлчилгээний автомашин 1;
6.7.15.Мод ачигч трактор 1;
6.7.16.Бүх өөрөө явагч машин нь байгууллагын лого, таних тэмдгийг жолоочийн хаалган дээр байршуулсан байх;
6.7.17.Түймрээс хамгаалах халз болон харлуулсан зурвас байгуулах техник, тоног төхөөрөмжтэй байх;
6.7.18.Мод боловсруулах техникийн паспорттой техник тоног төхөөрөмжтэй байх;
6.7.19.Үйлдвэрлэлийн ашиглалт явуулсан талбайг ойжуулахад шаардагдах тарьц, суулгацын байнгын нөөцтэй байх эсхүл мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийлгэхээр урьдчилан тохиролцож гэрээ байгуулсан байх;
6.7.20.ХАБ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна;
6.7.21.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх баталсан заавар болон түймэр унтраах багаж хэрэгслээр хангагдсан байх;
6.7.22.Ажилчид ойн түймрээс хамгаалах, тэмцэх талаар сургалтад хамрагдсан байх.
ДОЛОО. ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
7.1.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу түдгэлзүүлж болно.
7.2.Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүчингүй болгож болно.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Текст томруулах
A
A
A