- Нүүр
- Сайдын тушаал
- ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загвар", "Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загвар", "Жолоодох эрхийн түр зөвшөөрлийн загвар", "Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт"/

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар А/316
Улаанбаатар хот
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загвар"-ыг нэгдүгээр, "Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загвар"-ыг хоёрдугаар, "Жолоодох эрхийн түр зөвшөөрлийн загвар"-ыг гуравдугаар, "Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд мөн өдрөөс "Загвар батлах, тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/48 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон, нөхөж олгох болон шинээр олгох тохиолдолд шинэ загварын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох хэлбэрээр зохион байгуулсугай.
4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга (хурандаа Т.Сүхболд)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг)-т тус тус даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
