- Нүүр
- Сайдын тушаал
- Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/316 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт
Нэг.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээллийг дараах байдлаар тусгана. Үүнд:
1.1.Хараа зүйн онцлогтой; (Өнгөний харалган согогтой жолоочийн талаарх нэмэлт мэдээлэл)
1.2.Сонсголын бэрхшээлтэй; (Сонсголын төхөөрөмжгүй хүрээлэн буй орчны чимээг сонсох чадамжгүй хүний мэдээлэл)
1.3.Тулгуур эрхтний бэрхшээлтэй; (Гарын хүчээр ажиллах тээврийн хэрэгсэл жолоодох хүний мэдээлэл)
1.4.Биеийн дээд хэсгийн протезтой буюу хөгжлийн бэрхшээлтэй. (Биеийн дээд хэсэгт протезтой эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээлэл)
Хоёр.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах хязгаарлалтыг дараах байдлаар тусгана. Үүнд:
2.1.Тээврийн хэрэгсэл жолоодох үед нүдний шил болон контакт линз хэрэглэх; (Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр нүдний шил, контакт линз хэрэглэх шаардлагатай иргэнд хамаарна)
2.2.Гараар удирдах авцуулах холбоо ашиглах; (Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарна)
2.3.Гар удирдлагатай тоормос ашиглах; (Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарна)
2.4.Гар ажиллагаатай хурдасгуурын дөрөө ашиглах; (Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарна)
2.5.Зөвхөн өдрийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодох. (Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодох чадамжгүй болохыг тогтоосон хүнийг үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.)
--оОо—
Текст томруулах
A
A
A