A

A

A

Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны  09 дүгээр сарын 14-ны өдрийн А/316 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН

ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР, НУУЦЛАЛ

 

 

 

А.Нүүрэн тал

Б.Ар тал

 

                                

 

В.Хэт ягаан туяаны нууцлал

Г.Холограммын нууцлал

 

 

Д.Бүтэц, зохион байгуулалт

--оОо--

 

Нэг.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийн

загварын ерөнхий мэдээлэл

 

 1.1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь  цахим байдлаар агуулагдах Олон улсын ISO/IEV 7810 ID-1 (85.60x53.98 мм) стандарт, чанарын шаардлага хангасан смарт (чиптэй) картаар хийгдэнэ.

 

 1.2.Жолоодох эрхийн үнэмлэхийн дэвсгэр нь мөнгөлөг саарал өнгөтэй, хэвлэлийн СМУК өнгөний #СССВСВ (С=31, М=24, У=25, К=0) кодтой, төвөөс цацарсан хэлбэртэй усан хээтэй байна.

 

 1.3.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх нь дараах тэмдэглэлтэй байна. Үүнд:

 

 Нүүрэн тал: Гол хэсэгт "Бадамлянхуа цэцэг"-ийн суурин дээр "Төрийн соёмбо", дээд хэсэгт Монгол, Англи, Франц, Орос хэлээр, баруун талд Уйгаржин Монгол бичгээр "Жолоодох эрхийн үнэмлэх" гэсэн бичвэртэй байна. Мөн зүүн дээд өнцөгт Монгол Улсын "Төрийн далбаа", баруун дээд өнцөгт цэнхэр өнгийн дүрсэн дотор "MGL" гэсэн ялгах тэмдэгтэй байна.  

 

 Ар тал: Гол хэсэгт "Монгол Улс, Mongolia" гэсэн бичвэрийг Монгол Улсын газрын зурагт байршуулна, дээд хэсэгт "Жолоодох эрхийн үнэмлэх" гэж Англи хэлээр бичнэ. Баруун хэсэгт жолоодох эрхийн үнэмлэхэд агуулагдах мэдээллийн тайлбарыг Англи, Монгол хэлээр бичиж, баруун доод хэсэгт жолоодох эрхийн үнэмлэхийн дугаарыг байршуулсан байна.

 

Хоёр.Жолоодох эрхийн үнэмлэхэд агуулагдах мэдээлэл

 

 2.1.Монгол Улсын нэгдэн орсон "Замын хөдөлгөөний тухай" 1968 оны Венийн конвенцийн дагуу дараах дугаарлалтаар мэдээллийг тусгана. Үүнд:

 

 Нүүрэн тал:

  1.Эцэг (эх)-ийн нэр;

  2.Өөрийн нэр;

  3.Төрсөн огноо;

  4.(а) Үнэмлэх олгосон огноо;

  4.(b) Үнэмлэхийн хүчинтэй байх огноо;

  4.(с) Үнэмлэх олгосон байгууллагын нэр, Олон улсын QR код ашиглан цахим хэлбэрээр шалгах хаяг;

    5.Үнэмлэхийн дугаар;

    6.Эзэмшигчийн зураг;

    7.Эзэмшигчийн гарын үсэг;

    9.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын хураангуй тэмдэглэл зэргийг Монгол, Англи хэлээр хэвлэнэ.

 

 Ар тал:

    9.Тээврийн хэрэгслийн  ангилал (дэд ангилал)-ын томьёолол;

    10.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо;

         11.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн хүчинтэй байх огноо;

    12.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт зэрэг мэдээллийг хэвлэнэ.

 

 

 

Гурав.Нууцлал болон бусад мэдээлэл

 

 3.1.Нүүрэн талд хэт ягаан туяаны тусгалд тодрох Олон улсын шаардлагад нийцсэн холограммын нууцлалтай байна.

 

Дөрөв.Жолоодох эрхийн үнэмлэхийн цахим чипэнд

агуулагдах мэдээлэл

 

               Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийн цахим чипэнд дараах мэдээлэл агуулагдана. Үүнд:

 

1.Эцэг (эх)-ийн нэр;

2.Өөрийн нэр;

3.Төрсөн огноо, регистрийн дугаар;

4.(а) Үнэмлэх олгосон огноо;

4.(b) Үнэмлэхийн хүчинтэй байх огноо;

4.(с) Үнэмлэх олгосон байгууллагын нэр;

5.Үнэмлэхийн дугаар;

10.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо;

11.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн хүчинтэй байх огноо.

 

--оОо