A

A

A

Бүлэг: 1979

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны  09 дүгээр сарын 14-ны өдрийн А/316 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН

ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР

 

 

 

 

              1.Хавтасны нүүрэн тал                                         2.Дотор талын нүүрэн тал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              3.Дотор тал (конвенц)                                           4.Дотор тал (конвенц)                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      5.Дотор тал (конвенц Англи хэл)                           6.Дотор тал (конвенц Англи хэл)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    7.Дотор тал (конвенц Англи хэл)                          8.Дотор тал (конвенц Франц хэл)                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    9.Дотор тал (конвенц Орос хэл)                          10.Дотор тал (конвенц Герман хэл)         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    11.Дотор тал (конвенц Испани хэл)                     12.Дотор тал (Хасалтын мэдээлэл)

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13.Дотор тал (Эзэмшигчийн мэдээлэл)                           14.Гадна талын хавтас

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Нэг.Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн

загварын ерөнхий мэдээлэл

 

1.1.Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх нь "Замын хөдөлгөөний тухай" 1968 оны  Венийн конвенцийн дагуу А6 (148x105 мм) форматын хэмжээтэй цаасан дэвтэр байна. Мөн сайжруулсан цаасан хавтастай нүүрэн хэсэгт алтлаг клишетэй, товгор бичвэртэй,  дотор хэсэгт шаргал өнгийн түмэн насан хээтэй 6 хуудас, 12 нүүртэй байна.

 

Хоёр.Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн

үнэмлэхэд агуулагдах мэдээлэл

 

 Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхэд Монгол Улсын нэгдэн орсон "Замын хөдөлгөөний тухай" 1968 оны Венийн конвенцийн дагуу дараах мэдээллийг тусгана. Үүнд:

 

              2.1.Үнэмлэхийн эхний нүүрэнд Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн дугаар, хүчинтэй байх огноо, олгосон огноо, Монгол Улсын  жолоодох эрхийн үнэмлэхийн дугаар зэргийг бичих ба олгосон байгууллагын мэдээллийг тусгаж, үнэмлэх олгосон албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна.

 

             2.2.Хоёроос тав дахь нүүрэнд Монгол болон Англи хэлээр Венийн конвенцийн  гишүүн орнуудын жагсаалт, хамаарал бүхий заалт;

 

             2.3.Зургаагаас арав дахь нүүрэнд Англи, Франц, Орос, Герман, Испани хэл дээр эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, төрсөн огноо, газар, тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын тэмдэглэл, хүлээн зөвшөөрсөн улсаас тээврийн хэрэгсэл ашиглалттай холбоотой бусад хязгаарлалтын тэмдэглэл;

 

             2.4.Арваннэгдүгээр нүүрэнд хүлээн зөвшөөрсөн улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тэмдэглэл;

 

            2.5.Арванхоёрдугаар нүүрэнд:

 

                   2.5.1.эцэг (эх) ийн нэр;

                   2.5.2.өөрийн нэр;

                   2.5.3.төрсөн огноо;

                   2.5.4.төрсөн улс;

                   2.5.5.төрсөн газар;

                   2.5.6.тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын тэмдэглэл;

                   2.5.7.эзэмшигчийн зураг болон цагдаагийн бэлгэдэл (галаграм);

                   2.5.8.эзэмшигчийн гарын үсэг;

                   2.5.9.эрх бүхий байгууллагаас жолоодох эрх хассан тэмдэглэл зэргийг Англи хэлээр бичнэ.

 

                             --оОо--