A

A

A

Бүлэг: 1979

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны  09 дүгээр сарын 14-ны өдрийн А/316 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН "ЖОЛООДОХ ЭРХИЙН ТҮР ЗӨВШӨӨРЛИЙН"
ЗАГВАР, НУУЦЛАЛ

 

А.Нүүрэн тал

Б.Ар тал

 

 

 

 

 

 

В.Бүтэц, зохион байгуулалт


 

Нэг.Жолоодох эрхийн түр зөвшөөрлийн

загварын ерөнхий мэдээлэл

 

 1.1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрөл нь 90×60 мм хэмжээтэй чанарын шаардлага хангасан фото цаасан дээр хэвлэгдэнэ. Жолоодох эрхийн түр зөвшөөрлийн дэвсгэр нь Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийн ижил өнгөтэй, төвөөс цацарсан хэлбэртэй усан хээтэй байна.

 

 1.2.Жолоодох эрхийн түр зөвшөөрөл нь дараах тэмдэглэлтэй байна. Үүнд:

 

Нүүрэн тал: Гол хэсэгт "Бадамлянхуа цэцэг"-ийн суурин дээр "Төрийн соёмбо"-той, дээд талд Монгол хэлээр, баруун талд Уйгаржин Монгол бичгээр "Жолоодох эрхийн түр зөвшөөрөл" гэсэн бичвэртэй байна.

 

Дээд хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэрт жолоодох эрхийн үнэмлэхийн нэгэн адил хүчин төгөлдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх зүйн баримт бичиг болно." гэж, доод хэсэгт хүчинтэй байх огноог Монгол хэлээр бичнэ.

 

Ар тал: Гол хэсэгт жолоодох эрхийн түр зөвшөөрөлд агуулагдах мэдээллийн тайлбарыг Англи, Монгол хэлээр бичиж, доод хэсэгт холбогдох хууль, эрх зүйн заалт бүхий Санамж байршуулна.

 

Хоёр.Жолоодох эрхийн түр зөвшөөрөлд

 агуулагдах мэдээлэл

 

 2.1.Монгол Улсын нэгдэн орсон "Замын хөдөлгөөний тухай" 1968 оны Венийн конвенцийн дагуу дараах дугаарлалтаар мэдээллийг тусгана. Үүнд;

 

 Нүүрэн тал:

  1.Эцэг (эх)-ийн нэр;

  2.Өөрийн нэр;

  3.Төрсөн огноо;

  4.(а)Олгосон огноо; 

  4.(с)Олгосон байгууллагын нэр, Олон улсын QR код ашиглан цахим хэлбэрээр шалгах хаяг;

    5.Үнэмлэхийн дугаар;

    6.Эзэмшигчийн зураг;

    9.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын хураангуй тэмдэглэл зэргийг Монгол, Англи хэлээр хэвлэнэ.

 

  Ар тал:

    9.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын томьёолол;

    10.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо;

         11.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн хүчинтэй байх огноо;

    12.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт зэрэг мэдээллийг хэвлэнэ.

 

                                                          --оОо