A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 344

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 2024 онд нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан 2023 оны 10-12 дугаар сард аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулах замаар шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг батлагдсан төсвийн багцдаа зохицуулалт хийж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд зөвшөөрсүгэй.

4.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН