A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 345

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-д доор дурдсан агуулгатай 11-13 дахь заалт нэмсүгэй:

11.

Нүүрс

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнэ

 

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ээр арилжсан нүүрсний тухайд энэ хавсралтын 7-д заасныг үл харгалзан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнийн мэдээллийг эх сурвалж болгоно.

12.

Төмөр

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнэ

 

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ээр арилжсан төмрийн тухайд энэ хавсралтын 4-т заасныг үл харгалзан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнийн мэдээллийг эх сурвалж болгоно.

13.

Хайлуур жонш

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнэ

 

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ээр арилжсан хайлуур жоншны тухайд энэ хавсралтын 5-д заасныг үл харгалзан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнийн мэдээллийг эх сурвалж болгоно.

2.Энэ тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН