- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨВИЙН "ХЭНТИЙ УС" ХХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №26. 2023.09.18/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 90
Улаанбаатар хот
ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨВИЙН "ХЭНТИЙ УС" ХХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Хэнтий аймгийн төвийн айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Төсөвт байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхийн батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01, төсөвт байгууллагын батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Хэнтий-Ус"ХХК/Г.Батгэрэл/-д үүрэг болгосугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Хэнтий-Ус"ХХК/Г.Батгэрэл/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2019 оны 65 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Д.АНХБАТ Ц.БАТЗАЯА Т.УЛАМБАЯР Х.ПҮРЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A