- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАНГАЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №26. 2023.09.18/

БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 15-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар XY/06
Хонгор-Өндөр
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.8, Татварын ерөнхий хуулийн 8 дүгээр зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Хангал сумын "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тооцсон тариф"-ыг 1 дүгээр, нэг иргэн аж ахуйн нэгж байгууллага болон бусад "Хог хаягдлын төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Овор хэмжээ ихтэй болон барилгын хог хаягдал, үнс, малын өтөг бууцыг ачиж, тээвэрлэх үйлчилгээний хөлсийг иргэн, ААН, байгууллагууд хог ачиж, тээвэрлэх гэрээний үндсэн дээр үнийг харилцан тохиролцож тогтоохыг зөвшөөрсүгэй.
3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ шинэчлэгдсэнтэй холбогдуулан айл, өрх, албан газар, ААН, худалдаа эрхлэгчдэд тогтоол, шийдвэрийг сурталчлан таниулж ажиллахыг сумын Засаг дарга (М.Төмөрбат)-д даалгасугай.
4.Тогтоолыг хуулийн хугацаанд нь хавсралт материалын хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.
5.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ОЙДОВ
Текст томруулах
A
A
A
