- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨЛӨНБУЙР СУМЫН БЭЛЧЭЭРИЙГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №26. 2023.09.18/

ДОРНОД АЙМАГ ХӨЛӨНБУЙР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 16/04
Баян
СУМЫН БЭЛЧЭЭРИЙГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий иргэдийн бэлчээрийг зохистой ашиглах, хариуцлагажуулах нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.
2.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, бүртгүүлж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (У.Гантогос)-д даалгасугай.
3.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдсүгэй.
4.Журмыг мөрдөж эхэлсэн өдрөөс сумын малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдэд сурталчлан, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Төрбат)-д даалгасугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ЭНХДАВАА
Текст томруулах
A
A
A
