A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А/840

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлий. 32.2.1 дэх заалт, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (И.Баатархүү)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР