A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар А-165/385

Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ТУХАЙ

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалт, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 3.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 400 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас олгох зээлд баримтлах шаардлагыг хавсралтаар баталсугай.

2.Банкны зээлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Монгол Улсын хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан журмыг хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээлийн үйл ажиллагаанд мөрдсүгэй.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН