A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах

хорооны даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний

өдрийн А-165/385 дугаар хамтарсан тушаалын Хавсралт

 

 

 

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас

олгох зээлд баримтлах шаардлага

 

  1.               Зээл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх зорилготой байх;
  2.               Зээлийн дүн нь 100.0 тэрбум төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш байх;
  3.               Зээлийн хугацаа нь Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн 7.3-т заасан шаардлагыг хангасан байх;
  4.               Зээл хүсэгч нь Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд байх;
  5.               Төсөл нь эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх;
  6.               Төслийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх
  7.               Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх;