- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БОЛОН ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №27. 2023.09.27/

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 131
Булагтай
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БОЛОН ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ын 1.1 дэх заалт, мөн тушаалын 2 дугаар хавсралт "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлан таниулах, төвлөрүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган, тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийлгэх, биелэлтийн талаарх мэдээ, тайланг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Энхтүвшин/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.МЯГМАРСҮРЭН
Текст томруулах
A
A
A
