A

A

A

Бүлэг: 1979

 

 

Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах

хорооны даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний

өдрийн А-164/386 дугаар хамтарсан тушаалын Нэгдүгээр хавсралт

 

 

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.   Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль тогтоомж, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар батлагдсан журам, заавар, зөвлөмжийг хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк хэрхэн мөрдөж байгаад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос газар дээр нь болон зайнаас хяналт шалгалт хийж, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үнэлгээ өгөхөд энэхүү журмыг мөрдөнө.

 

1.2.   Энэхүү журмын үнэлгээ өгөх аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд хийсэн хэсэгчилсэн шалгалтын дүнг үнэлэхэд ашиглаж болно.

 

1.3.   Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд шалгалт хийсэн тохируулгын дараах санхүүгийн тайлан, мэдээнд үндэслэн дараах бүлэг тус бүрээр үнэлгээ өгнө:

 

1.3.1.    Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт;

1.3.2.    Активын эрсдэл;

1.3.3.    Удирдлагын чадвар;

1.3.4.    Ашигт ажиллагааны үзүүлэлт;

1.3.5.    Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл;

1.3.6.    Зах зээлийн болон үйл ажиллагааны эрсдэл.

 

1.4.   Бүлэг тус бүрт үнэлгээ өгөхдөө энэ журмын 1-6 дугаар хавсралтад заасан эрсдэлийн хүчин зүйлсийн үнэлгээ болон хянан шалгагчийн үнэлгээг өгөх аргачлалаар тодорхойлно.

 

1.5.   Эрсдэлийн хүчин зүйлсийн үнэлгээнд харгалзан үзээгүй зарим хүчин зүйлс байвал хянан шалгагч эрсдэлийн хүчин зүйлсийн үнэлгээг бууруулах, эсвэл өсгөж болох бөгөөд энэхүү өөрчлөлтийг хянан шалгагчийн үнэлгээ гэнэ. Үнэлгээг бууруулсан болон өсгөсөн үндэслэлээ энэ журмын хавсралт үнэлгээний хуудсанд тодорхой бичнэ.

 

1.6.   Энэ журмын 1.3-т заасан бүлэг бүрийн үнэлгээг хүчин зүйлсийн үнэлгээ болон хянан шалгагчийн үнэлгээний нийлбэрээр тооцно. Ингэхдээ эрсдэлийн хүчин зүйл тус бүрт 1 буюу сайн, 2 буюу хэвийн, 3 буюу дунд, 4 буюу хангалтгүй, 5 буюу муу гэсэн үнэлгээг өгнө.

 

1.7.   Бүлэг бүрт өгсөн үнэлгээг үндэслэн банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд өгөх нэгдсэн үнэлгээг энэ журмын гуравдугаар бүлэгт заасны дагуу тодорхойлно.

 

1.8.   Шалгалтын ажлын хэсэг нь шалгаж буй банкны үйл ажиллагаа, тухайн үеийн болон ирээдүйн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан нэгдсэн үнэлгээг 1 нэгжээс илүүгүйгээр өөрчилж болно. Ингэхдээ ямар нөхцөл байдлыг харгалзсан үндэслэлээ тодорхойлж, шалгалтын танилцуулгын дүгнэлт хэсэгт болон энэ журмын 7 дугаар хавсралтад тусгасан байна.

 

1.9.   Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үүсгэн байгуулагчийн оршин байгаа улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага /цаашид "гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага" гэх/ нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулж, бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тохиолдолд Монголбанкнаас урьдчилж зөвшөөрөл авна.

 

1.10.                   Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага харилцан ойлголцлын санамж бичиг, эсхүл хамтын ажиллагааны гэрээнд заасан хэм хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд хяналт шалгалт хийх, түүний үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үнэлгээ өгөх чиглэлээр мэдээлэл солилцож, хамтран ажиллана. Харилцан ойлголцлын санамж бичиг, эсхүл хамтын ажиллагааны гэрээнд байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлбэр, чиг үүрэг, солилцох мэдээллийн төрөл, харилцааны суваг, арга хэрэгслийг тусгана.

 

1.11.                   Гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хийх шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч тухайн гадаадын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаандаа мөрддөг дүрэм, журам, заавар, аргачлалын дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэж болно.

 

1.12.                   Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагатай хамтран хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үүсгэн байгуулагчийн оршин байгаа улсын хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэрийн дагуу хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд хяналт шалгалт хийх тохиолдолд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдлын үнэлгээг энэ журмын дагуу гүйцэтгэсэнтэй адилтган тооцож болно.

 

ХОЁР. ҮНЭЛЭХ ҮЗҮҮЛЭЛТ

 

2.1. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ

 

 Хянан шалгагч банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээнд үнэлгээ дүгнэлт өгөхдөө дараах хүчин зүйлсийг авч үзнэ:

 

2.1.1.   Тоон үзүүлэлт

 

2.1.1.1.    Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын       зохистой харьцаа;

2.1.1.2.    Өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа;

2.1.1.3.    Хөшүүргийн харьцаа.

 

2.1.2.   Өөрийн хөрөнгийг өсгөх, төлөвлөх чадвар

 

2.1.2.1.          Өөрийн хөрөнгийн төлөвлөлт;

2.1.2.2.          Санхүүгийн хүчин чадал.

 

2.1.3.   Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чадвар

 

2.1.3.1.          Өөрийн өсөлт буюу органик өсөлт;

2.1.3.2.          Хувьцаа эзэмшигчдийн хүчин чармайлт;

2.1.3.3.          G харьцаа (активын өсөлтийн хувь/өөрийн хөрөнгийн өсөлтийн хувь).

 

2.2. Активын эрсдэл

 

 Хянан шалгагч нь банкны зээлийн эрсдэлд үнэлгээ дүгнэлт өгөхдөө дараах хүчин зүйлсийг авч үзнэ:

 

2.2.1.   Үзүүлэлтүүдийн түвшин

 

2.2.1.1.                  Чанаргүй зээл, нийт зээлийн харьцаа;

2.2.1.2.                  Чанаргүй зээлд байгуулсан эрсдэлийн сан, чанаргүй зээлийн өрийн үлдэгдлийн харьцаа;             

2.2.1.3.                  Цэвэр чанаргүй зээл, өөрийн хөрөнгийн харьцаа;

2.2.1.4.                  Бүтэц өөрчилсөн зээл, нийт зээлийн харьцаа.

 

2.2.2.                       Зээлийн эрсдэлийн удирдлага

 

2.2.2.1.    Бодлого;

2.2.2.2.    Үе шат, аргачлал.

 

2.2.3.   Төвлөрөл

 

2.2.3.1.    Секторын төвлөрөл;

2.2.3.2.    Өөрийн хөрөнгөд 10-аас дээш хувь эзэлдэг 10 том зээлийн нийлбэр, өөрийн хөрөнгийн харьцаа.

 

 

2.3. Удирдлагын чадвар

 

 Хянан шалгагч банкны удирдлагын үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөхдөө дараах хүчин зүйлсийг авч үзнэ:

 

2.3.1.   Зохистой засаглалын зарчим, эрсдэлийн удирдлага:

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт шалгалттай холбоотой журам, зааварт суурилан зохистой засаглалын зарчмыг үнэлнэ.

 

2.3.1.1.    Төлөөлөн удирдах зөвлөл;

2.3.1.2.    Удирдлага;

2.3.1.3.    Хувьцаа эзэмшигчид;

2.3.1.4.    Дотоод хяналт;

2.3.1.5.    Дотоод аудит;

2.3.1.6.    Хөндлөнгийн аудит;

2.3.1.7.    Байгууллагын хэрэгжилтийг хангах нэгжийн үйл ажиллагааг үнэлэх;

2.3.1.8.    Банкны ил тод байдал.

 

2.3.2.                  Бизнес төлөвлөгөө

 

2.3.3.   Мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлага:

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан Мэдээллийн технологийн хяналт шалгалттай холбоотой журам, зааврын дагуу шалгаж, үнэлгээ өгнө.

 

2.4. Ашигт ажиллагаа

 

 Хянан шалгагч банкны ашигт ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөхдөө дараах хүчин зүйлсийг авч үзнэ:

 

2.4.1.                       Тоон үзүүлэлт

 

2.4.1.1.    Активын өгөөж;

2.4.1.2.    Өөрийн хөрөнгийн өгөөж.

 

2.4.2.                       Чанарын үзүүлэлт

 

2.4.2.1.    Үр ашгийн харьцаа;

2.4.2.2.    Цэвэр хүүгийн зөрүү;

2.4.2.3.    Эрсдэлийн сангийн зардал;

2.4.2.4.    Орлого авчирдаггүй актив.

 

2.4.3.    Тогтвортой байдлын үзүүлэлт

 

2.4.3.1.          Орлогын тогтвортой байдал;

2.4.3.2.          Зардлын төсөв, орлогын төлөвлөгөө.

 

 

2.5. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл

 

 Хянан шалгагч банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд үнэлгээ, дүгнэлт өгөхдөө дараах хүчин зүйлсийг авч үзнэ:

 

2.5.1.                       Тоон үзүүлэлт

 

2.5.1.1.    Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа;

2.5.1.2.    Хөрвөх чадварын хүрэлцээний харьцаа (LCR)

2.5.1.3.    Тогтвортой санхүүжилтийн харьцаа (NSFR);

 

2.5.2.                       Хөрвөх чадварын удирдлага

 

2.5.2.1.          Бодлого;

2.5.2.2.          Үе шат, аргачлал.

 

2.5.3.   Болзошгүй байдлын төлөвлөгөө

 

2.6. Зах зээлийн ба үйл ажиллагааны эрсдэл

 

 Хянан шалгагч банк өөрийн үйл ажиллагаанд үүсч буй зах зээлийн эрсдэл буюу хүүгийн, ханшийн эрсдэл болон үйл ажиллагааны эрсдэлийг хянаж үнэлгээ дүгнэлт өгөхдөө дараах хүчин зүйлсийг авч үзнэ:

 

2.6.1.                       Гадаад валютын ханшийн эрсдэл

 

2.6.1.1.    Гадаад валютаар олгосон зээл;

2.6.1.2.    Гадаад валютын нээлттэй позици нэг валютаар;

2.6.1.3.    Гадаад валютын нээлттэй позици нийт валютаар;

2.6.1.4.    Бодлого;

2.6.1.5.    Үе шат, аргачлал.

 

2.6.2.                       Хүүгийн эрсдэл

 

2.6.2.1.          Хүүгийн зөрүүгийн GAP шинжилгээ

Зээл болон эх үүсвэрийн хүүг өөрчлөхөд өөрийн хөрөнгөд үзүүлэх нөлөөллийг авч үзнэ.

 

2.6.2.2.          Бодлого;

2.6.2.3.          Үе шат, аргачлал.

 

2.6.3.   Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага

 

2.6.3.1.    Бодлого;

2.6.3.2.    Үе шат, аргачлал.

 

2.6.4.   Үнэт цаасны зах зээлийн эрсдэлийн удирдлага

 

2.6.4.1.    Бодлого;

2.6.4.2.    Үе шат, аргачлал

 

 

ГУРАВ. НЭГДСЭН ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

 

3.1. Банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд нэгдсэн үнэлгээ, дүгнэлтийг 7 дугаар хавсралтад заасны дагуу өгөхдөө дараах зарчмыг баримтална:

 

3.1.1.    Шалгалтын ажлын хэсгийн гишүүд нь батлагдсан ажил үүргийн хуваарийн дагуу өөрсдийн шалгасан бүлэг тус бүрт, ажлын хэсгийн ахлагчтай хамтран үнэлгээ өгнө.

 

3.1.2.    Шалгалтын ажлын хэсгийн ахлагч нь гишүүдийн бүлэг бүрт өгсөн үнэлгээг үндэслэн 7 дугаар хавсралтын дагуу банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд нэгдсэн үнэлгээ өгч, шалгалтын хэсгийн бүх гишүүд гарын үсэг зурж, улсын байцаагчийн тэмдэг дарж баталгаажуулна. Нэгдсэн үнэлгээг тооцохдоо энгийн дунджийн аргыг ашиглана.

 

3.2. Нэгдсэн үнэлгээний дүнгээс хамаарч банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг дараах байдлаар дүгнэнэ:

 

3.2.1.             Нэгдсэн үнэлгээ 1.00-ээс 1.99 хүртэл байвал "1" буюу "Сайн", тодорхой хяналт шалгалтын арга хэмжээ шаардлагагүй банк;

 

3.2.2.             Нэгдсэн үнэлгээ 2.00-оос 2.99 хүртэл байвал "2" буюу "Хэвийн" үнэлгээтэй,  хяналт шалгалтын томоохон арга хэмжээ авах шаардлагагүй банк;

 

3.2.3.             Нэгдсэн үнэлгээ 3.00-аас 3.49 хүртэл байвал "3" буюу "Дунд", хяналт шалгалтын арга хэмжээ авах шаардлагатай банк;

 

3.2.4.             Нэгдсэн үнэлгээ 3.50-аас 3.99 хүртэл байвал "4" буюу "Хангалтгүй" буюу хяналт шалгалтын томоохон арга хэмжээ авах шаардлагатай банк;

 

3.2.5.    Нэгдсэн үнэлгээ 4.00-өөс 5.00 хүртэл байвал "5" буюу "Муу", хяналт шалгалтын онцгой арга хэмжээ авах шаардлагатай банк.

 

3.3.      Шалгалтын дүнг урьдчилсан байдлаар банканд танилцуулахдаа энэ журмын дагуу тавьсан үнэлгээний хамт танилцуулна.

 

3.4.      Энэхүү журмын дагуу хийсэн шалгалтын нэгдсэн үнэлгээг тухайн банк хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсанаас хойш 5 (таван) өдрийн дотор Улсын байцаагчийн зөвлөлд бичгээр гомдол гаргаж болно.

 

3.5.      Шалгалтын дүнгээр "3" буюу түүнээс доош нэгдсэн үнэлгээ авсан банканд Банкны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээний хүрээнд шат дараалсан, оновчтой арга хэмжээ авна. Эрсдэлийн хүчин зүйл дээр "3" болон түүнээс доош үнэлгээ авсан бол шалтгааныг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний санал гаргана.

 

 

 

 

 

МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

 


 

"Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх

журам"-ын 1 дүгээр хавсралт

 

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийн үнэлгээ

 

 

д/д

Бүлэг

Хүчин зүйл

Хувийн

жин

Өмнөх

хандлага

Дүн

Жигнэсэн

үнэлгээ

Ирээдүйн

хандлага

1

2

3

4

5

 

 

1

 

 

Тоон үзүүлэлт

Нэгдүгээр  зэрэглэлийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн

активын зохистой харьцаа

 

30%

 

 

11%-иас дээш

 

9%-11%

 

7%-9%

 

4%-7%

 

4%-иас доош

 

 

Нийт өөрийн хөрөнгийн

харьцаа

10%

 

14%-иас дээш

12%-14%

9%-12%

4%-9%

4%-иас бага

 

 

Хөшүүргийн  харьцаа*

10%

 

7%-аас дээш

6%-7%

5%-6%

4%-5%

4%-иас бага

 

 

 

 

2

Өөрийн хөрөнгийн өсгөх, төлөвлөх чадвар

 

Өөрийн хөрөнгийн төлөвлөлт

 

12.5%

 

Маш сайн төлөвлөсөн

 

Хэрэгжих  боломжтой

Байгаа ч хэрэгжүүлэх

сонирхолгүй

Байгаа ч хэрэгжүүлэх

боломжгүй

Төлөвлөгөө байхгүй

 

 

Санхүүгийн хүчин чадал (хэрэгцээт  ӨХ/банкны

боломж)

 

12.5%

 

Боломжтой, өсгөх эрмэлзэлтэй

Боломжтой боловч өсгөх сонирхолгүй

Хийж чадна, гэхдээ бэрхшээлтэй

 

Хүндрэлтэй

 

Маш хүндрэлтэй

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чадвар

Органик өсөлт (хуримтлагдсан  ашиг/I зэрэглэлийн өөрийн хөрөнгө)

 

10.0%

 

 

70%-иас дээш

 

40%-70%

 

10%-40%

 

0%-10%

 

0%-иас доош

 

 

Хувьцаа эзэмшигчдийн хүчин чармайлт

(хуримтлагдсан  ашиг/нийт ашиг)

 

 

5.0%

 

Ашгийн 80-аас дээш хувийг хуримтлагдсан ашигт

хуваарилсан

 

 

50%-80%

 

 

30%-50%

 

 

0%-30%

0% буюу бүх ашгаа ногдол ашигт хуваарилсан

 

 

G харьцаа (активын өсөлтийн хувь/өөрийн  хөрөнгийн

өсөлтийн хувь)

 

10.0%

 

 

0.8 хүртэл

 

0.8-аас 1.0 хүртэл

 

1.0-ээс 1.1 хүртэл

1.1-ээс 1.2 хүртэл

 

1.2-оос дээш

 

 

Нийт үнэлгээ

100%

 

 

 

 

 

 

0.00

 

Хянан шалгагчийн үнэлгээ /өсгөх, бууруулах дүн/

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт тохируулсан үнэлгээ

 

 

 

 

 

 

 

0.00

 

 

Хөшүүргийн  харьцаа*= Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө

Нийт актив+0.5*Тэнцлийн гадуурх хүлээж болзошгүй үүрэг

 

Тайлбар: Эрсдэлийн хүчин зүйлсийн нийт үнэлгээг бууруулсан, эсхүл дээшлүүлсэн үндэслэлийг тодорхой бичих:


 

 

 

Активын эрсдэлийн үнэлгээ


"Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх

журам"-ын 2 дугаар хавсралт


 

 

 

д/д

 

Бүлэг

 

Хүчин зүйл

Хувийн жин

Өмнөх хандлага

 

31.10.2022

Дүн

Жигнэсэн үнэлгээ

 

Ирээдүйн хандлага

1

2

3

4

5

 

 

 

1

 

 

 

Тоон үзүүлэлт

Чанаргүй зээл, нийт зээлийн харьцаа

15%

4.9%

2%-иас доош

2%-4%

4%-7%

7%-10%

10%-иас дээш

 

 

ЗТУБАХСан, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл

10%

49.3%

80%-иас дээш

70%-80%

50%-70%

40%-50%

40%-иас доош

 

 

Цэвэр чанаргүй зээл, өөрийн хөрөнгийн харьцаа

5%

6.4%

5%-аас доош

5%-10%

10%-20%

20%-30%

30%-иас дээш

 

 

Нөхцөл өөрчилсөн зээл, нийт зээлийн харьцаа

10%

1.2%

2%-иас доош

2%-4%

4%-7%

7%-10%

10%-иас дээш

 

 

 

 

 

2

 

 

Зээлийн эрсдэлийн удирдлага

 

Бодлого

 

20%

 

 

 

Сайн бодлоготой

Хэрэгжүүлдэг, сайжруулах зүйлтэй

Бодлогын хэрэгжилт

хангалтгүй

Бодлого оновчгүй

Бодлогоо тодорхойлоогүй

 

 

 

 

Үе шат, аргачлал

 

 

25%

 

 

 

Журамд

шаардлагатай өөрчлөлтийг тухай бүр оруулдаг

 

Журмыг хэрэгжүүлдэг хэдий ч сайжруулах зүйлтэй

 

Журмын хэрэгжилт хангалтгүй

 

Журам оновчгүй

 

 

Журам, зааваргүй

 

 

 

 

3

 

 

Төвлөрөл

Секторын төвлөрөл*

7.5%

 

0.25

<0.15

0.15≤,<0.25

0.25≤,<0.35

0.35≤,<0.5

0.5≤, <1.0

 

 

ӨХ-д 10-аас дээш хувь эзэлдэг зээлүүдийн нийлбэр, ӨХ-ийн

харьцаа

 

7.5%

 

 

54.2%

 

40%-иас бага

 

<100%

 

100%-150%

 

150%-200%

 

200%-иас дээш

 

 

Нийт үнэлгээ

100%

 

 

 

 

 

 

 

0.00

 

Хянан шалгагчийн үнэлгээ /өсгөх, бууруулах

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт тохируулсан үнэлгээ

 

 

 

 

 

 

 

 

0.00

 

 

Тайлбар: Эрсдэлийн хүчин зүйлсийн нийт үнэлгээг бууруулсан, эсхүл дээшлүүлсэн үндэслэлийг тодорхой бичих:


 

 

 


 

 

Удирдлагын чадварын үнэлгээ


"Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журам"-ын 3 дугаар

хавсралт


 

 

Д.д

 

Бүлэг

 

Хүчин зүйл

Хувийн жин

Өмнөх хандлага

Дүн

Жигнэсэн үнэлгээ

 

Ирээдүйн хандлага

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

Зохистой удирдлагын зарчим, эрсдэлийн удирдлага

 

 

 

 

Төлөөлөн удирдах зөвлөл

 

 

 

 

 

10%

 

Хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага болон хадгаламж, харилцах эзэмшигчдийн эрх ашгийг тэнцвэржүүлсэн, банкны сайн засаглалыг бүрдүүлсэн

Банкны стратеги төлөвлөгөө, эрсдэл даах чадварыг батлах, хяналт тавих, Банкны засаглалын зарим зарчмуудын хэрэгжилт болон ТУЗ-ийн дэргэдэх хороодын үйл ажиллагаа сайн боловч заримыг нь сайжруулах шаардлагатай

 

 

ТУЗ-ийн хараат бус гишүүдийн болон Банкны дотоод тогтолцоо, үйл ажиллагаа зарим талаар хангалтгүй

Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд тавих хяналт сул, Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг

эрх тэгш хангадаггүй, ТУЗ- өөс зарим тохиолдолд хараат бус шийдвэр гаргадаггүй зэрэг зарим ноцтой дутагдалтай

 

 

Банкны санхүүгийн тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй, Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилт хангалтгүй

 

 

 

 

 

 

 

Удирдлага

 

 

 

 

 

10%

 

 

ТУЗ-өөс баталсан стратеги төлөвлөгөө, Банкны тухай хууль тогтоомжийг бүрэн биелүүлсэн, дотоод хяналтын тогтолцоо хангалттай.

 

Банкны стратеги төлөвлөгөөнд үндэслэн мэдээллийн саитемийн бодлого, төлөвлөлт, төсвийн тооцоолол, удирдлагын тогтолцоо шийдвэр гаргах үйл явц сайн боловч зарим хангалтгүй

Банкны удирдлага зохион байгуулалт, банкинд хэрэгжих тогтолцоог бүрдүүлэхдээ банкны ажилтнуудыг сонирхлын зөрчилд орохоос сэргийлэх байдлыг бүрэн хангаагүй, Банкны хяналт, үйл ажиллагааны тогтолцоо сул.

 

 

ТУЗ-өөс баталсан аливаа шийдвэр болон Банкны тухай хууль, тогтоомжийн биелэлт, хэрэгжилт зарим тохиолдолд алдагдсан.

 

Банкны дотоод хяналтын тогтолцоо алдагдсан. ТУЗ- өөс баталсан аливаа тогтоол, шийдвэрийн биелэлт хангалтгүй. Банкны тухай хууль тогтоомжийг биелэлт хангалтгүй

 

 

 

 

 

Хувьцаа эзэмшигчид

 

 

 

10%

 

Хувьцаа эзэмшигчид, ТУЗ болон банкны удирдлагад тавих шаардлагыг бүрэн хангасан

 

Хувьцаа эзэмшигчид Банкны үйл ажиллагаанд зөвхөн ТУЗ- өөр дамжуулах оролцох шаардлагатай

 

Хувьцаа эзэмшигчдийн зүгээс ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагад тавих хяналт зарим талаар алдагдсан

 

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх үүрэг зарим талаар зөрчигддөг

Хувьцаа эзэмшигчид зүй бусаар Банкны үйл ажиллагаанд шууд оролцож, ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд нөлөөлдөг

 

 

 

 

 

Дотоод хяналт

 

 

 

5%

 

Банкны тогтолцооны шат бүрт ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагаас гаргасан шийдвэрийн биелэлтэд давхар болон дараалсан хяналтыг тавьдаг

 

Банкны дотоод хяналтын бүтэц, Санхүүгийн үйл ажиллагаанд тавигдах хяналт сайн боловч зарим талаар сайжруулах шаардлагатай

 

 

Зарим үйл ажиллагаанд Банкны дотоод хяналтын тогтолцоо байхгүй эсвэл үр дүн багатай

Банкны дотоод хяналт сул байгаагаас шалтгаалан их хэмжээний алдагдал хүлээсэн (Залилан ашиглангийн шинж чанартай үйлдэлд банкны ажилтнууд холбогдсон)

Банкны тогтолцооны шат бүрт ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагаас гаргасан шийдвэрийн биелэлтэд давхар болон дараалсан хяналтыг гүйцэтгэдэггүй

 

 

 

 

 

 

Дотоод аудит

 

 

 

5%

 

 

 

 

 

Хангалттай

 

Дотоод аудитын хараат бус байдал болон Дотоод аудитын олон улсын стандартын хэрэгжилт сайн боловч зарим талаар сайжруулах шаардлагатай

 

Банкны үйл ажиллагаанд учирч болох эрсдэлүүдийг илрүүлэх, мэдээлэх, санхүүгийн тайланг баталгаажуулах асуудал зарим талаар хангалтгүй

Банкны гүйцэтгэх удирдлагаас хувьцаа эзэмшигч, ТУЗ-д хүргүүлсэн мэдээллийн чанар, аливаа үйл ажиллагаанд өгсөн дотоод аудитын дүгнэлт хараат бус

дүгнэлт хангалтгүй

Дотоод аудитын нэгжийн аливаа дүгнэлт, танилцуулгыг ТУЗ-ийн хурлаар баталдаггүй, батанкны санхүүгийн тайлангуудыг баталгаажуулдаггүй, чиг

үүргийн биелэлт хангалтгүй

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

Хөндлөнгийн аудит

 

 

 

5%

 

 

 

 

 

Хангалттай

Хөндлөнгийн аудитын тайланг олон нийтэд мэдээлэх,

дүгнэлт, удирдлагын захидалд дурдсан дүгнэлт, зөвлөмжийн биелэлт сайн боловч зарим талаар сайжруулах шаардлагатай

 

Хөндлөнгийн аудитын компани нь Аудитын тухай хуулийг зөрчин тус банкинд аудит хийсэн (4 жил дараалсан г.м)

 

Залруулгын гүйлгээг тухай бүр хийгээгүй, Хөндлөнгийн аудитын тайлан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй

 

Хөндлөнгийн аудитын тайланд дурдсан эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй, Хөндлөнгийн аудитаар аудит хийлгээгүй

 

 

 

 

 

 

Банкны ил тод байдал

 

 

 

5%

 

 

 

 

 

Хангалттай

 

 

Банкны тухай хууль, тогтоомжийн дагуу мэдээлсэн мэдээлллийн давтамж, чанар сайн боловч зарим талаар сайжруулах шаардлагатай

Банкны хувьцаа эзэмшигдчийн мэдээлэл, нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээллийг олон нийтэд тайлагнаагүй, эсвэл мэдээллийн чанар хангалтгүй

Банкны тухай хууль, тогтоомжийн дагуу мэдээлсэн мэдээлэл нь Монголбанкнаас баталсан стандарт маягтын дагуу заасан давтамжийн дагуу тайлагнаагүй

Банкны тухай хууль, тогтоомжийн дагуу мэдээлэх шаардлагатай мэдээллийг олон нийтэд огт тайлагнадаггүй. Эсвэл мэдээлсэн мэдээлэл нь илт төөрөгдүүлсөн шинж чанартай

 

 

 

 

Байгууллагын хэрэгжилтийг хангах нэгжийн үйл ажиллагааг үнэлэх

 

 

 

 

10%

 

 

 

 

Сайн

 

 

 

Боломжийн, гэхдээ сайжруулах зүйлтэй

 

 

 

Нэгжийн зарим үйл ажиллагаа хангалтгүй

 

 

 

Нэгжийн үйл ажиллагаа муу

 

 

 

Ийм нэгжгүй

 

 

 

2

 

Бизнес төлөвлөгөө

 

25%

 

 

Үндэслэлтэй, сайн төлөвлөгөөтэй

 

Төлөвлөгөөг хэрэгжүүлдэг, сайжруулах зүйлтэй

 

Төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй

 

Хэрэгжих боломжгүй төлөвлөгөөтэй

 

Төлөвлөгөөгүй

 

 

 

 

 

3

 

 

Мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлага

 

 

 

15%

 

 

 

 

 

 

 

 

Нийт үнэлгээ

100%

 

 

 

 

 

 

0.0

 

Хянан шалгагчийн үнэлгээ

/өсгөх, бууруулах дүн/

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт тохируулсан үнэлгээ

 

 

 

 

 

 

 

0.0

 

 

Тайлбар: Эрсдэлийн хүчин зүйлсийн нийт үнэлгээг бууруулсан, эсхүл дээшлүүлсэн үндэслэлийг тодорхой бичих:


 

"Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт,

шалгалт хийх журам"-ын 4 дүгээр хавсралт

 

Ашигт ажиллагааны үнэлгээ

 

 

Д/д

 

Бүлэг

 

Хүчин зүйл

 

Хувийн жин

Өмнөх хандлага

Дүн

Жиг-

Ирээдүйн хандлага

1

2

3

4

5

нэсэн

үнэлгээ

 

1.

 

Тоон үзүүлэлт

Активын өгөөж (RoA)

25%

 

3%-иас дээш

1.5%-3%

0.5%-1.5%

0%-0.5%

0%-иас доош

 

 

Өөрийн хөрөнгийн

өгөөж (RoE)

25%

 

20%-иас дээш

15%-20%

5%-15%

0%-5%

0%-иас доош

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

Чанарын үзүүлэлт

Үр ашгийн харьцаа (Үйл

ажиллагааны зардал/Нийт орлого*)

 

10%

 

 

30% хүртэл

 

30%-40%

 

40%-60%

 

60%-80%

 

80%-иас дээш

 

 

Цэвэр хүүгийн зөрүү

5%

 

4.5%-иас

дээш

3%-4.5%

2%-3%

1%-2%

1%-иас доош

 

 

Активын эрсдэлийн

сангийн зардал/Нийт дундаж актив

 

5%

 

 

1%-иас доош

 

1%-3%

 

3%-6%

 

6%-10%

 

10%-иас дээш

 

 

Орлого авчирдаггүй

актив/Нийт актив

5%

 

20% хүртэл

20%-25%

25%-30%

30%-40%

40%-иас дээш

 

 

 

 

 

3.

 

 

 

Тогтвортой байдлын үзүүлэлт

Орлогын тогтвортой байдал (Онцгой шинжтэй ашиг/Нийт ашиг)

 

15%

 

 

0%-иас бага

 

0%-10%

 

10%-20%

 

20%-40%

 

40%-иас дээш

 

 

Зардлын төсөв, орлогын төлөвлөгөө, тэдгээрийн гүйцэтгэл, биелэлт

 

10%

 

 

Маш сайн төлөвлөдөг

Төсөв

хэтрээгүй, төлөвлөгөө биелсэн

Төсөв

хэтэрсэн, төлөвлөгөө тасалдсан

 

Үндэслэлгүй зохиогдсон

 

Огт байхгүй

 

 

Нийт үнэлгээ

100%

 

 

 

 

 

 

-

 

Хянан шалгагчийн үнэлгээ /өсгөх, бууруулах дүн/

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт тохируулсан үнэлгээ

 

 

 

 

 

 

 

-

 

 

 

Тайлбар: Эрсдэлийн хүчин зүйлсийн нийт үнэлгээг бууруулсан, эсхүл дээшлүүлсэн үндэслэлийг тодорхой бичих: ..........................................

..................................................................................................................................................................................................................


 

"Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт

хийх журам"-ын 5 дугаар хавсралт

 

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлийн үнэлгээ

 

Д/д

Бүлэг

Хүчин зүйл

Хувийн жин

Өмнөх хандлага

Дүн

Жигнэсэн үнэлгээ

Ирээдүйн хандлага

1

2

3

4

5

 

 

 

1

 

 

Тоон үзүүлэлт

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа

 

 

30%-иас дээш

25%-30%

22%-25%

20%-22%

20%-иас доош

 

 

Тогтвортой цэвэр санхүүжилтийн харьцаа*

 

 

130%-иас дээш

100%-120%

80%-100%

70%-80%

70%-иас доош

 

 

Зээл болон харилцах, хадгаламжийн харьцаа

 

 

110%-иас доош

110%-140%

140%-180%

180%-220%

220%-иас дээш

 

 

 

 

 

2

 

 

Хөрвөх чадварын удирдлага

 

Бодлого

 

 

Сайн бодлоготой

Хэрэгжүүлдэг, сайжруулах зүйлтэй

Бодлогын хэрэгжилт хангалтгүй

Бодлого оновчгүй

Бодлогоо тодорхойлоогүй

 

 

 

 

Үе шат, аргачлал

 

 

Журамд

шаардлагатай өөрчлөлтийг тухай бүр оруулдаг

Журмыг

хэрэгжүүлдэгг хэдийн ч сайжруулах зүйлтэй

 

Журмын хэрэгжилт хангалтгүй

 

Журам оновчтой биш

 

 

Журам зааваргүй

 

 

 

3

 

Төвлөрөл

20 том хадгаламж, харилцах болон

нийт хадгаламж, харилцахын харьцаа

 

 

 

15%-иас доош

 

15%-30%

 

30%-50%

 

50%-70%

 

70%-иас дээш

 

 

 

 

4

 

Онцгой байдлын төлөвлөгөө

 

 

Онцгой байдлын төлөвлөгөө

 

 

 

 

Сайн төлөвлөгөөтэй

 

Төлөвлөгөө боломжийн, хэрэгжүүлдэг, шинэчилдэг

Төлөвлөгөөг туршиж үзээгүй, сайжруулах шаардлагатай

 

Төлөвлөгөө биелэх боломжгүй

 

 

Маш тааруухан төлөвлөгөөтэй

 

 

Нийт үнэлгээ

100%

 

 

 

 

 

 

0

 

Хянан шалгагчийн үнэлгээ /өсгөх, бууруулах дүн/

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт тохируулсан үнэлгээ

 

 

 

 

 

 

 

0

 

 

Тогтвортой цэвэр санхүүжилтийн харьцаа* (NSFR):

 

NSFR= 0.9∗Харилцах+0.95∗Хадгаламж+1∗Өөрийн хөрөнгө+0,5∗(  6−12хуг,өр.бич,БСБ−аас татсан зээл)  +(Урт хуг өр.бич,БСБ−аас татсан зээл) (Зээл урт хуг+0,85∗Зээл бог хуг+0,2∗Бонд,үнэт цаас+Тэнцлийн гадуурх хүлээж болзошгүй үүрэг)

 

Тайлбар: Эрсдэлийн хүчин зүйлсийн нийт үнэлгээг бууруулсан, эсхүл дээшлүүлсэн үндэслэлийг тодорхой бичих:


 

"Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт,

шалгалт хийх журам"-ын 6 дугаар хавсралт

 

Зах зээлийн болон үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээ

 

д/д

Бүлэг

Хүчин зүйл

Хувийн жин

Өмнөх хандлага

Дүн

Жигнэсэн үнэлгээ

Ирээдүйн хандлага

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

 

Гадаад валютын ханшийн эрсдэл*

Валютаар орлого олдоггүй зээлдэгчид гадаад валютаар олгосон зээл/Нийт зээл

 

20%

 

 

0%

 

0%-15%

 

15%-25%

 

25%-35%

 

35%-иас дээш

 

 

Гадаад валютын нээлттэй позици нэг

валютаар

20%

 

8% хүртэл

8%-15%

15%-20%

20%-25%

25%-иас дээш

 

 

Гадаад валютын нээлттэй позици нийт

валютаар

10%

 

15% хүртэл

15%-40%

40%-45%

45%-50%

50%-иас дээш

 

 

 

Бодлого

 

10%

 

 

Сайн бодлоготой

Хэрэгжүүлдэг,

сайжруулах зүйлтэй

Бодлогын  хэрэгжилт хангалтгүй

Бодлого оновчгүй

Бодлогоо

тодорхой- лоогүй

 

 

 

 

Үе шат, аргачлал

 

 

15%

 

 

Журамд шаард- лагатай өөрчлөл- тийг тухай бүр оруулдаг

 

Журмыг хэрэг- жүүлдэг хэдий ч сайжруулах зүйлтэй

 

 

Журмын хэрэгжилт хангалтгүй

 

 

Журам оновчтой биш

 

 

Журам, зааваргүй

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүүгийн эрсдэл

GAP шинжилгээ (Жилийн хүүд ±3 нэгж хувиар шок өгөхөд өөрийн хөрөнгийг бууруулах хувь)

 

5%

 

 

10% хүртэл

 

10%- 20%

 

20%-25%

 

25%-40%

 

40%-иас дээш

 

 

 

Бодлого

 

5%

 

 

Сайн бодлоготой

Хэрэгжүүлдэг,

сайжруулах зүйлтэй

Бодлогын  хэрэгжилт хангалтгүй

Бодлого оновчгүй

Бодлогоо

тодорхой- лоогүй

 

 

 

 

 

Үе шат, аргачлал

 

 

 

5%

 

 

Журамд шаард- лагатай өөрчлөл- тийг тухай бүр оруулдаг

 

Журмыг хэрэг- жүүлдэг хэдий ч сайжруулах зүйлтэй

 

 

Журмын хэрэгжилт хангалтгүй

 

 

Журам оновчтой биш

 

 

Журам, зааваргүй

 

 

 

 

 

3.

 

 

Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага

 

Бодлого

 

5%

 

 

Сайн бодлоготой

Хэрэгжүүлдэг,

сайжруулах зүйлтэй

Бодлогын  хэрэгжилт хангалтгүй

Бодлого оновчгүй

Бодлогоо тодорхойлоогүй

 

 

 

 

Үе шат, аргачлал

 

 

5%

 

Журамд шаардла- гатай өөрчлөлтийг тухай бүр оруулдаг

Журмыг хэрэг- жүүлдэг хэдий ч сайжруулах зүйлтэй

 

Журмын хэрэгжилт хангалтгүй

 

Журам оновчтой биш

 

Журам, зааваргүй

 

 

Нийт үнэлгээ

100%

 

 

 

 

 

 

0

 

Хянан шалгагчийн үнэлгээ /өсгөх, бууруулах дүн/

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт тохируулсан үнэлгээ

 

 

 

 

 

 

 

0

 


 

Тайлбар: Эрсдэлийн хүчин зүйлсийн нийт үнэлгээг бууруулсан, эсхүл дээшлүүлсэн үндэслэлийг тодорхой бичих:


 

"Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журам"-

ын 7 дугаар хавсралт

 

БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН БАЙДЛЫН НЭГДСЭН ҮНЭЛГЭЭ

 

 

 

д/д

 

Үзүүлэлтүүд

 

Өмнөх иж бүрэн шалгалтын үнэлгээ

 

Шалгалтаар өгсөн үнэлгээ

 

Өөрчлөлт

 

Тухайн үнэлгээний ирээдүйн хандлага*

1.

Өөрийн хөрөнгө

 

 

 

 

2.

Активын эрсдэл

 

 

 

 

3

Удирдлагын чадвар

 

 

 

 

4

Ашигт ажиллагаа

 

 

 

 

 

5

Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар

 

 

 

 

 

6

Зах зээлийн болон үйл ажиллагааны эрсдэл

 

 

 

 

Ерөнхий үнэлгээ

 

 

 

 

 

 

* Тухайн үнэлгээ ирээдүйд ямар байхыг тодорхойлохдоо тогтвортой, сөрөг, эерэг гэж тодорхойлох бөгөөд энэ үзүүлэлт нь илүү хурдтай үргэлжлэхээр бол илүү сөрөг, илүү эерэг гэж тусгана.

 

Тайлбар: Энэ журмын 1.8-д заасны дагуу нэгдсэн үнэлгээг бууруулсан, эсхүл дээшлүүлсэн байдал: Бууруулсан, эсхүл дээшлүүлсэн үндэслэлийг тодорхой бичих:

ҮНЭЛГЭЭ ӨГСӨН:

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ:

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД