- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалд өөрчлөлт оруулах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар А/321
Улаанбаатар хот
Тушаалд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонтой холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Журам батлах тухай" 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11," гэснийг хассугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
