A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Мал, амьтны халдварт өвчнийг тандах, үр дүнг мэдээлэх журам батлах тухай ЗХХАЭ №27. 2023.09.27
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар А/475

Улаанбаатар хот

Мал, амьтны халдварт өвчнийг тандах, үр дүнг мэдээлэх журам батлах тухай

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Мал, амьтны халдварт өвчнийг тандах, үр дүнг мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар / А.Нарантуяа /-т даалгасугай.

3. Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

САЙД  Х.БОЛОРЧУЛУУН