A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар А/378

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны "Шаардлага, загвар батлах тухай" /Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага/ 353 дугаар тушаал, "Журам шинэчлэн батлах тухай" /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/ 26 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, дээр дурдсан тушаалуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т даалгасугай.

САЙДЛ.ЭНХ-АМГАЛАН