- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журам/ ЗХХАЭ №27. 2023.09.27
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар А/90
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрхзүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Э.Насанбат)-т үүрэг болгосугай.
САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A