- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглах үйл ажиллагаанд үнэлгээ хийх журам/ ЗХХАЭ №27. 2023.09.27
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар А/81
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрхзүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглах үйл ажиллагаанд үнэлгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг мэдээлэл хариуцагч нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Э.Насанбат)-т үүрэг болгосугай.
САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A