- Нүүр
- Сайдын тушаал
- ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ЭТГЭЭДЭД ТАВИХ НЭМЭЛТ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №27. 2023.09.27

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/177
Улаанбаатар хот
Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих нэмэлт шаардлага батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Авто замын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан"Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх" тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/101 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /А.Мөнхбат/-т даалгасугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
