- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /'Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам/ ЗХХАЭ №27. 2023.09.27

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар А/450
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.''Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам''-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар (Ц.Уранчимэг)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газар (Н.Баатарцогт)-т, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар (Б.Оюунсанаа)-т, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ''Журам батлах тухай'' 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/155 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/737
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар (Ц.Уранчимэг)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газар (Д.Батцогт)-т, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар (Б.Оюунсанаа)-т, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Журам батлах тухай" 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ОДОНТУЯА
Текст томруулах
A
A
A
