A

A

A

Бүлэг: 1979

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13ы өдрийн

А/450 дугаар тушаалын хавсралт

 

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ

АШИГЛАХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Ойн дагалт баялаг /цаашид "нөөц" гэх/-ийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

1.2.''Ойн дагалт баялаг'' гэж Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заасныг хэлнэ.

 

1.3.Нөөцийг бэлтгэх, технологи үйл ажиллагаанд холбогдох стандарт, гэрээний хэрэгжилтийг мөрдлөг болгоно.

 

ХОЁР. НӨӨЦ ТОГТООХ

 

 2.1.Ойн анги нь холбогдох шинжлэх ухааны байгууллага, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан өөрийн хариуцсан сумдын ойн сан дахь нөөцийг баталсан аргачлалын дагуу хэсэглэл, ялгарал тус бүрээр тодорхойлж, ургацын мэдээ, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасны дагуу  Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх нөөцийг тогтоосон баримт бичгийг үйлдэн хүргүүлнэ.  

 

   2.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нөөцийг ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх саналаа Ойн ангиас судлан тогтоосон ургацын мэдээ, Байгаль орчны газрын дүгнэлтийн хамт Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ.  

 

 2.3.Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Аймаг, Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн санал, ургацын мэдээнд холбогдох эрдэм, шинжилгээний болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хяналтын судалгаа хийж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх санал, дүгнэлтийг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр гарган тухайн оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.  

 

 2.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал,  дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтооно.

 

ГУРАВ. НӨӨЦИЙГ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭ, ХУГАЦАА

 

 3.1.Нөөцийг Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар, бусад ойгоос хүснэгт 1-т заасан хэмжээ, зориулалтаар бэлтгэж болно.  

 

Хүснэгт 1. Нөөцийг ашиглах дээд хэмжээ

Д/д

Нөөцийн төрөл

Бэлтгэх нөөцийн

нэр

Нөөц ашиглалтын зөвшөөрөгдөх хэмжээ

Шинжилгээ, судалгааны зориулалтаар

/1 удаа/

Ахуйн зориулалтаар

/1 удаа/

Нийт нөөцөөс үйлдвэрлэлийн зориулалтаар

/бэлтгэх хувь/

1

Давирхай

5 кг

10 кг

 -

2

Модны холтос, үйс, /хатсан, унасан модноос ашиглана./

10 кг

15 кг

 -

3

Хөвхөн

5 кг

10 кг

 -

4

Хусны шүүс

3 л

5 л

 -

5

Хуш модны самар

10 кг

50 кг

<60%

 

 3.2.Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 05 дугаар сарын 1-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд бэлтгэнэ.

 

 3.3.Модны давирхайг ургамлын ургалтын хугацаанд буюу 5 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлтгэнэ.

 

 3.4.Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ.

 

ДӨРӨВ. НӨӨЦИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

4.1.Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дуудлага худалдааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.29-д заасны дагуу тухайн ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч зохион байгуулна.

 

   4.2.Ойн анги нь энэ журмын 2.4-т заасан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийн дээд хэмжээнд багтаан дуудлага худалдаанд оруулах хуш модны самрын нөөцийн хэмжээг дор дурдсанаар багцална:
 

Хүснэгт 2. Нөөцийг багцлах хэмжээ, эзлэх хувь

 

 

Нөөцийг багцлах хэмжээ (кг)

Тухайн сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцөд багцийн эзлэх хувь

1.

30,000 хүртэл

20

2.

30,001 - 60,000

20

3.

60,001 – 90,000

30

4.

90,001-ээс дээш

30

 

 

4.3.Дуудлага худалдааг энэ журмын 2.4заасан шийдвэр гарснаас 7 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 15 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.

 

4.4.Нөөцийг бэлтгэх талбайн зураглалыг энэ журмын 4.2-т заасан багц тус бүрээр гаргасан байна.

 

4.5.Дуудлага худалдаанд Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хуулийн этгээд оролцоно.

 

4.6.Дуудлага худалдааны босго үнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээний 50 хувиар тооцно.

 

4.7.Дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө холбогдох дансанд байршуулна.

 

4.8.Дэнчин төлж бүртгүүлсэн хуулийн этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдаанд оролцоно.

 

4.9.Анхны үнийн санал гарснаар дуудлага худалдааг эхэлсэнд тооцох ба дуудлага худалдаа зохион байгуулагч нь сүүлийн үнэ хэлэхийг зарласнаар дуудлага худалдааг дуусгавар болгож ялагчийг зарлана.  

4.10.Дуудлага худалдааг өсгөх үнийн дүнг босго үнээс 30 хувиас хэтрэхгүй.

 

4.11.Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд ялсан үнийг 72 цагийн дотор холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэр гаргана.

 

4.12.Энэ журмын 4.11-т заасан хугацаанд дуудлага худалдааны төлбөрийг бүрэн төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгож, дуудлага худалдааны дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээдэд санал тавина.  

 

4.13.Энэ журмын 4.11-т заасан төлбөрийг төлөхөд дуудлага худалдаанд оролцохдоо урьдчилан төлсөн дэнчинг үнийн дүнд оруулж тооцно.

 

4.14.Дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааны явцад тэмдэглэл үйлдэж, дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулна. Оролцогчид болон зохион байгуулагч талын төлөөлөл тэмдэглэлд гарын үсэг зурна.

 

4.15.Дуудлага худалдаанд оролцогчид тэмдэглэлд үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд дэнчингээ алдана.

 

4.16.Дуудлага худалдаанд оролцоогүй, эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцаан олгоно.

 

4.17.Дуудлага худалдааны ялагч төлбөрөө төлөөгүй бөгөөд энэ журмын 4.11-т заасан дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээд татгалзсан, дуудлага худалдаанд нэгээс дээш тооны оролцогч оролцоогүй тохиолдолд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулна.

 

4.18.Дуудлага худалдаанаас олсон нийт орлогын 50 хувийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлнэ. 

 

ТАВ. НӨӨЦИЙГ АШИГЛАХ

 

 5.1.Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахдаа энэхүү журмын 4.11-т заасан этгээд журмын тавдугаар хавсралтаар батлагдсан гэрээг тухайн ойн санг хариуцсан Ойн ангийн даргатай, шаардлагатай тохиолдолд зургаадугаар хавсралтаар ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагатай гурвалсан гэрээ байгуулна.  

 

5.2.Давирхай, модны холтос, үйс, хөвхөн, хусны шүүс зэрэг дагалт баялгийн нөөцийг зөвхөн судалгаа шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглана.   

 

 5.3.Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичгийг тухайн бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагч олгоно.

 

 5.4.Судалгаа шинжилгээний болон ахуйн зориулалтаар бэлтгэсэн нөөцийг өөр зориулалтаар ашиглахгүй.

 

 5.5өөцийг ашиглагч этгээдэд Ойн анги эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч энэхүү журмын хоёрдугаар хавсралтаар батлагдсан нөөцийг ашиглах бичгийг, гуравдугаар хавсралтаар батлагдсан нөөцийн гарал үүслийн бичгийг тээврийн хэрэгсэл тус бүрээр олгоно.

 

 5.6.Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч Ойн дагалт баялгийн нөөцийг ашиглах бичгийг иргэнд 10 хүртэл, аж ахуйн нэгж байгууллагад 30 хүртэл хоногийн хугацаатай олгоно. Нөөцийг бэлтгэж амжаагүй бол хүсэлтийг үндэслэн иргэнд 5, аж ахуйн нэгж байгууллагад 10 хүртэл хоногийн хугацаагаар 1 удаа сунгаж болно.

 

5.7.Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохгүй.

 

 5.8.Нөөцийг ашиглах бичиг,  нөөцийн гарал үүслийн бичгийг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хэвлүүлж, ойн ангийн хүсэлтэд үндэслэн хүлээлгэн өгнө.

 

 5.9.Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг бэлтгэхээр гэрээ байгуулсан этгээд тухайн суманд нөөцийг төвлөрүүлэх төвлөрсөн түр цэгтэй байна.

 

5.10өөцийг бэлтгэж дууссаны дараа Ойн ангид энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан актын дагуу хүлээлгэн өгч, дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ойн сангаас нөөцийг бэлтгэж, тээвэрлэж дууссан байна.    

 

5.11.Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн нөөцийг бусад аймаг, сум, хот, нийслэл рүү тээвэрлэхэд нөөцийн гарал үүслийн бичгийг хамт тээвэрлэнэ.

 

  5.12. Хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд нөөцийн гарал үүслийн бичгийг Ойн ангид хүсэлт гаргаж, автомашинаар тээвэрлэж байгаа үед 300 км тутамд хоногийн 24 цагаар тооцон нэг удаа, төмөр замаар бол 7 хоногийн хугацаатай нэг удаа сунгаж болно.

 

  5.13.Нөөцийг тээвэрлэхэд төвлөрсөн суурин газрын дамжин өнгөрөх цэгүүдэд шалгасан албан тушаалтан /орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч,  байгаль хамгаалагч, Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэгүүдэд/ нөөцийн гарал үүслийн бичигт тэмдэглэгээг хийнэ.     

   

ЗУРГАА. НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ

 

6.1.Ойн анги нь ойн дагалт баялгийн нөөц, төлөв байдлын судалгааг 4 жил тутамд шинжлэх ухааны байгууллага болон эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгэнэ.

 

6.2.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн анги нь иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нөөц ашиглалтын байдалд хяналт, шинжилгээ хийж, нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

6.3.Хуш модны самрын нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн  этгээд ашиглалт явуулсан талбайн 10 га тутамд 1 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг өөрийн хөрөнгөөр эсвэл ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлийн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны 10 дугаар сарын 15-ны дотор Ойн ангид хүргүүлнэ.

 

ДОЛОО. ХЯНАЛТ ТАВИХ

 

7.1.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Ойн анги, Цагдаагийн байгууллага, Төрийн бус байгууллага, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нь Ойн дагалт баялгийн нөөцийг ашиглах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавина.  

 

7.2.Сумын Засаг дарга нөөцийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих үйл ажиллагааг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулах бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган, шийдвэрлэнэ.

 

7.3.Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нөөцийг ашиглах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавихад мэргэжил арга зүйн удирдамжаар хангана.  

 

           7.4.Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ, нөөц ашиглах бичиг,  нөөцийн гарал үүслийн бичиг олгосон талаарх мэдээллийг Ойн анги, сумын эрх бүхий албан тушаалтан болон байгаль хамгаалагч олгосон даруйдаа цахим бүртгэл, хяналтын сүлжээнд /E-FOREST.mn/ байрлуулна.

 

 

НАЙМ. ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАГНАХ

 

8.1.Ойн анги үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөц бэлтгэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтаар баталсан загварын дагуу акт үйлдэнэ.

 

8.2.Ойн анги тухайн жилийн нөөц ашиглалтын мэдээг нэгтгэн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.

 

8.3. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь тайланг дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

8.4.Сумын Засаг дарга ойн дагалт баялгийн нөөцөөс олсон орлогыг нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулсан талаарх тайланг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ.

 

ЕС. ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

 

9.1.Ойн дагалт баялгийн нөөцийг бэлтгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын нэгдүгээр хавсралт

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР БЭЛТГЭХ НӨӨЦИЙГ

ТОГТООСОН БАРИМТ БИЧГИЙН ЗАГВАР

Нөөц бэлтгэх газрын талаарх мэдээлэл

 

Аймгийн нэр.............................................

 

Сумын нэр ..........................................................

 

Газрын нэр ...........................................................

 

Ойн талбайн хэмжээ, га

Бэлтгэх нөөцийн нэр,

хэмжээ /кг/

Хэсэглэлийн дугаар

 

 

 

Хэсэглэлийн дугаар

 

 

 

Ялгарлын дугаар

 

 

 

Ялгарлын дугаар

 

 

 

..............................

 

 

 

 

     Нийт дүн

 

 

Ойн ангийн мэдээлэл

 

Нөөц тогтоосон Ойн ангийн нэр.................................................................                           

 

Ойн ангийн даргын ....................................................овог нэр............................. гарын үсэг

 

Ойн ангийн инженерийн............................................овог нэр.............................. гарын үсэг

 

Ойн ангийн инженерийн............................................овог нэр...............................гарын үсэг

 

Нөөц тогтоосон ......он......... сар...... өдөр

Нөөц бэлтгэх аж ахуйн нэгж байгууллагын тухай мэдээлэл

 

Нөөц бэлтгэх байгууллагын нэр..............................................................................................

 

Нөөцийг бэлтгэж эхлэх хугацаа.................он............сар............өдөр.........

 

Нөөцийг бэлтгэж дуусах хугацаа...............он............сар............өдөр.........

 

 

 

 

 

 

 

 

Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын хоёрдугаар хавсралт

 

НӨӨЦ АШИГЛАХ БИЧИГ

 

Сери....................дугаар..........................

 

Аймгийн нэр......................................................сумын нэр…............................................................

 

Газрын нэр.........................................................................................................................................

 

Хэсэглэлийн дугаар...........................................................................................................................

 

Ялгарлын дугаар................................................................................................................................

 

Ашиглалтын зориулалт.....................................................................................................................

 

Нөөц бэлтгэгчийн нэр........................................................................................................................

 

.............................................................................................................................................................

/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, утас/

 

 

Ойн дагалт баялгийн нөөцийн нэр /зүйлийн нэр/

Хэмжээ,

кг

Ойн дагалт баялгийн нөөц ашигласан төлбөр, төг

Нэгжийн үнэ, төг

Бүгд үнэ, төг

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

 

Нөөцийн нэгжийн үнэ............................................нийт тушаасан....................................................

 

Нөөц бэлтгэж эхлэх хугацаа.............................................................................................................

 

Нөөц бэлтгэж дуусах хугацаа..........................................................................................................

 

Нөөц ашиглах бичиг олгосон..........................................................................................................

/албан тушаалтны гарын үсэг, овог нэр, тэмдэг/

......оны  .......дугаар сарын.........өдөр

 

Нөөц ашиглагч..................................................................................................................................

/Гарын үсэг, овог нэр/

 

Сунгасан.............................................................................................................................................

/албан тушаалтны гарын үсэг, овог нэр /

......оны  .......дугаар сарын.........өдөр

 

Нөөц бэлтгэж эхлэх хугацаа...............................................

 

Нөөц бэлтгэж дуусах хугацаа.....................................................

 

 

 

 

 

Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын гуравдугаар хавсралт

 

НӨӨЦИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГ

 

Нөөцийн гарал үүслийн гэрчилгээний загвар

Хяналтын хэсэг /шалгасан тухай тэмдэглэл/

Сери                           Дугаар

А.................................................

...................................................

...................................................

шалгасан тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн нэр, утас

 

202.....оны......сарын........өдөр

 

Зөрчилтэй эсэх.........................

...................................................

...................................................

Аймаг ............................................сум.......................................

Бэлтгэсэн аж ахуйн нэгжийн нэр, хаяг.....................................

...................................................................................................

Эрхийн бичгийн дугаар ............................................................

Зориулалт.........................................................

Тээвэрлэж байгаа нөөцийн хэмжээ ............. /кг/...................... .......................................................................................(үсгээр)

Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар /машин, галт тэрэг/ .........................................................................................

Чиргүүлийн дугаар ................................................

Б.................................................

...................................................

...................................................

..................................................дамжин өнгөрөх цэгийн шалгасан албан хаагчийн нэр, утас

202.....оны......сарын........өдөр

Зөрчилтэй эсэх.........................

...................................................

...................................................

Тээвэрлэсэн огноо.........он ........сар........өдөр

Хүчинтэй хугацаа...........................үсгээр........................хоног

Ачаа хүргэх газрын нэр .......................................................

Гэрчилгээ олгосон ..................  аймгийн ......................сумын .............................................................Ойн анги /ЗДТГ-ын эрх бүхий мэргэжилтэн/ нэр, гарын үсэг, тэмдэг/

                           ........ он..... сар..... өдөр

Шалгасан тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ..................................... овог нэр......................... гарын үсэг, тэмдэг, .................он..... сар..... өдөр

В.................................................

...................................................

...................................................

.....................................................Төвлөрсөн суурин газар, Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг  шалгасан албан хаагчийн нэр, утас

202.....оны......сарын........өдөр

Зөрчилтэй эсэх.........................

...................................................

...................................................

Сунгасан ойн анги /ЗДТГ-ын эрх бүхий мэргэжилтэн/.................................... нэр................................... гарын үсэг, тэмдэг  он..... сар..... өдөр

Сунгасныг хянаж

Тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, тэмдэг

........он..... сар..... өдөр

Сунгасан хугацаа

Хүчинтэй хугацаа

Үлдэх хувь

 

Гэрчилгээний сери  .....         Дугаар................

Бэлтгэсэн аж ахуйн нэгжийн нэр, хаяг, хүргэх газар..................................................................

Эрхийн бичгийн дугаар ........................... бэлтгэсэн нөөцийн хэмжээ ................ /кг/ .................

....................................................үсгээр

Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар/машин, галт тэрэг/................................................

Гэрчилгээ олгосон ....................................................аймгийн ........................................... сумын

Ойн анги /ЗДТГ-ын эрх бүхий мэргэжилтэн /...................................................нэр....................... гарын үсэг, тэмдэг / ....................он ......сар... өдөр       

 

 

 

Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын дөрөвдүгээр хавсралт

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙН НӨӨЦ БЭЛТГЭСЭН

ТАЛБАЙГ ХҮЛЭЭН АВСАН ГҮЙЦЭТГЭЛИЙН АКТЫН ЗАГВАР

 

202..... оны ..... сарын..... өдөр .................................аймгийн ..................................сумын Засаг даргын захирамжаар томилогдсон...................................................... ойн дагалт баялгийн нөөц бэлтгэх ажлыг хүлээн авах ажлын хэсэг................................................... ........................................../ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын/ нөөц бэлтгэсэн ажлыг шалгахад ...........................................сумын .................................................газрын  нэр.....................................ойн санд ......оны....сарын ......өдрөөс............сарын ...өдрийн хооронд...............................тн ...........................................................нөөц /зүйлийн нэр/бэлтгэсэн байна.  

Нөөц бэлтгэх

Ойн дагалт баялгийн нөөцийн нэр /зүйлийн нэр/

 Хэмжээ /кг/

Хэсэглэлийн дугаар

 

 

 

Ялгарлын дугаар

 

 

 

 

 

 

 

Нийт дүн

 

 

 

 

 

 

Түүж бэлтгэсэн арга 

 

 

 

 

Хугацаанд багтаж түүж бэлтгэсэн эсэх

 

 

 

Түүж бэлтгэх горим зөрчсөн эсэх

 

 

 

Заасан хэмжээнээс хэтрүүлээгүй эсэх

 

 

 

Хог хаягдлыг бүрэн цэвэрлэсэн эсэх

 

 

Гэрээний дагуу нөөц бэлтгэх ажлыг .........................айн, дунд, муу/ гүйцэтгэсэн учир ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэн актыг үйлдсэн

 

 

Ажлын хэсгийн:

            

Дарга      .................................................../…………………………………………../

           Гишүүд............................................     ./………………………..……………………/

                      ..................................................../………………................…………………/

                     ................................................/……………………......………………………/

 

 

Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын тавдугаар хавсралт

 

                               

            БАТЛАВ

............................АЙМГИЙН...........................СУМЫН

                  ЗАСАГ ДАРГА          (гарын үсэг)      (эцэг, эхийн нэр)

                      

                   20.... оны ... сарын ... өдөр

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ АШИГЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

 

 

20 . оны ... сарын ... өдөр

Дугаар…

аймаг, хот, сум, дүүрэг

 

 

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1.29, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаалаар батлагдсан "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын"-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 202.....оны ....сарын .....өдөр зохион байгуулсан дуудлага худалдааны шийдвэрийг үндэслэн:

Нэг талаас ........................................................ аймгийн ..................................................... сумын, ойн ангийн дарга .......................................................................................(эцэг, эхийн нэр), .....................................................(өөрийн нэр), (цаашид "А" тал гэх) 

Нөгөө талаас дуудлага худалдаанд ялагч (цаашид "Б" тал гэх) ….............................................  регистрийн дугаартай ............................................................... (аж ахуйн нэгжийн нэр) түүнийг төлөөлж ....................................................................................... (эцэг, эхийн нэр), .................................................................................. (өөрийн нэр) нар (цаашид хамтад нь"талууд" гэх) харилцан тохиролцож, энэхүү хоёр талт гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г дор дурдсан нөхцөлөөр байгуулав.

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Гэрээний зорилго нь сонгосон талбайд ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбоотой ойн ангийн дарга дуудлага худалдаанд ялагч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.

 

1.2.Талууд харилцан тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, бие биеэ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.

 

ХОЁР. ГЭРЭЭНИЙ ЗҮЙЛ

 

2.1.Гэрээг талууд хоёр хувь үйлдэж, баталгаажуулна. 

 

2.2.Энэхүү гэрээнд дараах бичиг баримтыг хавсаргах бөгөөд хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна. 

 

2.2.1.Ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дуудлага худалдаанд ялагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

 

2.2.2.Дуудлага худалдаанд ялсан тухай шийдвэр;

 

2.2.3.Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан Аймаг, нийслэлийн Засаг даргаар батлуулсан сумын "Ойн менежментийн төлөвлөгөө".

 

2.3.Гэрээний талууд аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөх, өөр этгээдтэй ижил төрлийн гэрээ байгуулах, гэрээний үүргийг бусдад шилжүүлэх, гэрээнээс дангаараа татгалзахыг хориглоно.

 

ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

 

3.1."А" талын эрх үүрэг:

 

3.1.1.Гэрээний үүргийн биелэлтийг "Б" талаас шаардах;

 

3.1.2.Гэрээний хэрэгжилтэд өөрөө болон иргэдийн төлөөллийн байгууллагаараа дамжуулан үйл ажиллагаатай нь танилцах, хяналт тавих;

 

3.1.3."Б" талаас ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, сумын Засаг даргад танилцуулах;

 

3.1.4.Гэрээг хэрэгжүүлэх явцад аливаа маргаан үүсвэл бусад талуудаас ирүүлсэн хүсэлтийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

 

3.1.5.Ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй талбайд байгаль орчны зохистой харьцааг хангах гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих;

 

3.1.6.Нөөцийг ашиглах бичгийг дуудлага худалдаанд ялагчид олгох;

 

3.1.7.Нөөцийн гарал үүслийн бичгийг нөөцийг ашиглах бичгийг үндэслэн тээврийн хэрэгсэл тус бүрээр олгох.

 

3.2."Б" талын эрх, үүрэг:

 

3.2.1.Тухайн газраас зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх;

 

3.2.2.Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх;

 

3.2.3.Нөөцийг энэ журмын 4.4-т заасан газраас өөр газарт түүхгүй байх;

 

3.2.4.Нөөцийг батлагдсан аргачлалын дагуу түүж бэлтгэх;

 

3.2.5.Бусад мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх;

 

3.2.6.Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх;

 

3.2.7.Байгаль орчныг бохирдуулахгүй байх;

 

3.2.8.Ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх;

 

3.2.9.Батлагдсан ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;

 

3.2.10.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, ил задгай хогийн цэг үүсгэхгүй, үүсгэсэн хог хаягдлаа төвлөрсөн хог хаягдлын цэгт хаях;

 

3.2.11.Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх;

 

3.2.12.Нөөцийг бэлтгэн нийлүүлэх талаар иргэдийн бүлэг, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн түр болон хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;

 

3.2.13.Ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтад хамруулж, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон түймэр унтраах багаж хэрэгслээр хангасан байх;

 

3.2.14.Байгаль орчин  аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 сарын 09-ний өдрийн "Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох  тухай" А/290 дугаар тушаалын дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх бол 1 кг тутамд 1400 (мянга дөрвөн зуун) төгрөгийн холбогдох дансанд төлөх;

ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

 

4.1.Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

4.2.Гэрээлэгч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн биелүүлж чадахгүй нөхцөл үүссэн тохиолдолд ажлын 5 хоногийн дотор Засаг даргад холбогдох тайлбарын хамт бичгээр мэдэгдэнэ.

 

4.3.Гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөнөөс гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээг дуусгавар болгоно.

 

4.4.Хэрэв маргаантай асуудлаар талууд  харилцан зөвшилцөх зарчмаар шийдвэрлэнэ, тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

4.5.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд бусад талуудад бичгээр мэдэгдэж, гэрээг үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

 

4.6.Талууд харилцан тохиролцож, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох  ба нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэн, баталгаажуулан энэ гэрээнд хавсаргана.

 

            4.7.Гэрээнд шууд тусгагдаагүй аливаа асуудлыг Монгол улсын дагаж мөрдөж буй хууль тогтоомжоор зохицуулна.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТАЛУУД:

 

"А" ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ ......................................................... аймгийн

........................................................... бүсийн сум дундын ойн ангийн дарга ...................................................... (овог нэр)                                

(гарын үсэг)

 

20 ..... оны ..... сарын ..... өдөр

 

 

 

 

"Б" ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ .................................................................аж ахуйн нэгжийн нэр, түүнийг төлөөлж .................................................. (овог нэр)

(гарын үсэг)

 

20 .... оны ..... сарын .... өдөр          

 

 

                  Ойн дагалт баялгийг хамгаалах,

зохистой ашиглах журмын зургаадугаар хавсралт   

 

            БАТЛАВ

............................АЙМГИЙН...........................СУМЫН

                  ЗАСАГ ДАРГА          (гарын үсэг)      (эцэг, эхийн нэр)

                      

                   20.... оны ... сарын ... өдөр

 

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ АШИГЛАХ ГУРВАЛСАН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

 

 

. оны ... сарын .... өдөр

Дугаар…

аймаг, хот, сум, дүүрэг

 

 

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1.29, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаалаар батлагдсан "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын"-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 202......оны ..... сарын ...... өдөр зохион байгуулсан дуудлага худалдааны шийдвэрийг үндэслэн:

Нэг талаас ........................................................ аймгийн ..................................................... сумын, ойн ангийн дарга .......................................................................................(эцэг, эхийн нэр), .....................................................(өөрийн нэр), (цаашид "А" тал гэх) 

Нөгөө төлөөс ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "Б" тал гэх) …................................................... регистрийн дугаартай, ............................................................................... (аж ахуйн нэгжийн нэр) түүнийг төлөөлж ............................................................................................................ (эцэг, эхийн нэр), .............................................................................. (өөрийн нэр)

Гуравдагч талаас дуудлага худалдаанд ялагч (цаашид "В" тал гэх) ….............................................  регистрийн дугаартай ............................................................... (аж ахуйн нэгжийн нэр) түүнийг төлөөлж ....................................................................................... (эцэг, эхийн нэр), .................................................................................. (өөрийн нэр) (цаашид хамтад нь"талууд" гэх) харилцан тохиролцож, энэхүү гурван талт гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г дор дурдсан нөхцөлөөр байгуулав.

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Гэрээний зорилго нь сонгосон талбайд ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбоотой ойн ангийн дарга, ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, хуулийн этгээд болон дуудлага худалдаанд ялагч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.

 

1.2.Талууд харилцан тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, бие биеэ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.

 

ХОЁР. ГЭРЭЭНИЙ ЗҮЙЛ

 

2.1.Гэрээг талууд гурван хувь үйлдэж, баталгаажуулна. 

 

2.2.Энэхүү гэрээнд дараах бичиг баримтыг хавсаргах бөгөөд хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.

 

2.2.1.Ойн санг эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар, байршил (хаяг), талбайн хэмжээ, зориулалт;

 

2.2.2.Ойн нөхөрлөлийн хувьд ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшихийг зөвшөөрсөн тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, шийдвэр;  

2.2.3.Ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дуудлага худалдаанд ялагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

 

2.2.4.Дуудлага худалдаанд ялсан тухай шийдвэр;

 

2.2.5.Ойн санг гэрээгээр эзэмшигчийн Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан Аймаг, нийслэлийн Байгаль орчны газраар батлуулсанйн менежментийн төлөвлөгөө".

 

 

ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

 

 3.1."А" талын эрх үүрэг:

 

3.1.1.Гурван талт гэрээний биелэлтийг "А", "Б" талаас шаардах;

 

3.1.2.Гэрээний хэрэгжилтэд өөрөө болон иргэдийн төлөөллийн байгууллагаараа дамжуулан үйл ажиллагаатай нь танилцах, хяналт тавих;

 

3.1.3."В" талаас ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, тухайн сумын Засаг даргад танилцуулах;

 

3.1.4.Гэрээг хэрэгжүүлэх явцад аливаа маргаан үүсвэл бусад талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тэдний санал хүсэлтийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

 

3.1.5.Ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй талбайд байгаль орчны зохистой харьцааг хангах гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих;

 

3.1.6.Нөөцийг ашиглах бичгийг дуудлага худалдаанд ялагчид олгох;

 

3.1.7.Нөөцийн гарал үүслийн бичгийг нөөцийг ашиглах бичгийг үндэслэн тээврийн хэрэгсэл тус бүрээр олгох.

 

3.2."Б" талын эрх, үүрэг:

3.2.1." талыг төлөвлөсөн хугацаанд нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүлгэх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэх нөхцөлөөр хангах;

3.2.2.Нөөц бэлтгэх талбайг гэрээний хүчинтэй хугацаанд бусдад давхар ашиглуулахгүй байх;

3.3."В" талын эрх, үүрэг:

3.3.1.Тухайн газраас зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх;

3.3.2.Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх;

3.3.3.Нөөцийг энэ журмын 4.4-т заасан газраас нөөц бэлтгэхгүй байх;

3.3.4.Нөөцийг батлагдсан аргачлалын дагуу түүж бэлтгэх;

3.3.5.Бусад мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх;

3.3.6.Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх;

3.3.7.Байгаль орчныг бохирдуулахгүй байх;

3.3.8.Ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх;

3.3.9.Батлагдсан ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;

3.3.10.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, ил задгай хогийн цэг үүсгэхгүй, үүсгэсэн хог хаягдлаа төвлөрсөн хог хаягдлын цэгт хаях;

3.3.11.Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх;

3.3.12.Нөөцийг бэлтгэн нийлүүлэх талаар иргэдийн бүлэг, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн түр болон хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;

 

3.3.13.Ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтад хамруулж, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон түймэр унтраах багаж хэрэгслээр хангасан байх;

3.3.14.Байгаль орчин  аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 сарын 09-ний өдрийн "Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох  тухай" А/290 дугаар тушаалын дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх бол 1 кг тутамд 1400 (мянга дөрвөн зуун) төгрөгийн холбогдох дансанд төлөх;

 

ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

 

4.1.Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

4.2."В" тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн биелүүлж чадахгүй нөхцөл үүссэн тохиолдолд ажлын 5 хоногийн дотор " талд холбогдох тайлбарын хамт бичгээр мэдэгдэнэ.

4.3.Гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөнөөс гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөөц ашиглах эрхийг дуусгавар болгоно.

4.4.Хэрэв маргаантай асуудал үүсвэл талууд  харилцан зөвшилцөх зарчмаар шийдвэрлэнэ, тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

4.5.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд бусад талуудад бичгээр мэдэгдэж, гэрээг үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

4.6.Талууд харилцан тохиролцож, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, баталгаажуулан энэ гэрээнд хавсаргана.

            4.7.Гэрээнд шууд тусгагдаагүй аливаа асуудлыг Монгол улсын дагаж мөрдөж буй хууль тогтоомжоор зохицуулна.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТАЛУУД:

 

"А" ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ ......................................................... аймгийн

........................................................... бүсийн сум дундын ойн ангийн дарга ...................................................... (овог нэр)                                

(гарын үсэг)

 

20 ..... оны ..... сарын ..... өдөр

 

 

            "Б" ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ ......................................................................................................................................... ойн санг гэрээгээр эзэмшигчийн нэр, түүнийг төлөөлж.......................................  (овог нэр)                                

 (гарын үсэг)

 

20 ... оны ... сарын ... өдөр

 

 

 

"В" ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ ....................................................................  аж ахуйн нэгжийн нэр, түүнийг төлөөлж .................................................... (овог нэр)

(гарын үсэг)

 

20 .... оны ..... сарын .... өдөр