- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНГОВЬ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ ЗХХАЭ №27. 2023.09.27

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 15/01
Өргөн
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2.2, дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 тоот хамтарсан тушаалыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын төвийн өрхийн ахуйн болон энгийн хог хаягдлын хураамжийн сард төлөх хувь хэмжээг 7000 төгрөг болгон өөрчлөн, бусад хувь хэмжээг өмнөх хувь хэмжээгээр тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлэн, сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах ажлыг зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Б.Бат-Амгалан)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/10 дугаар тогтоол, 2023 оны 07 дугаар 07-ны өдрийн 14/05 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцсугай.
4.Уг тогтоолыг "Захиргааны хэм, хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.
5.Тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Б.Маасүрэн)-д даалгасугай.
ДАРГА Г.АМАРЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
