- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ЗХХАЭ №27. 2023.09.27

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар 434
Улаанбаатар хот
ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Итгэлцлийн үйлчилгээний журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 555
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарь"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 210, 441, 2020 оны 10, 495, 998, 2023 оны 136, 434, 794 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
