- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВТО ЗАМЫН ЗАСВАР,АРЧЛАЛТЫН НЭГТГЭЛИЙГ КОМПАНИЙН ХЭЛБЭРТ ОРУУЛАН АЖИЛЛУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2005 оны 36

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АВТО ЗАМЫН ЗАСВАР,АРЧЛАЛТЫН НЭГТГЭЛИЙГ КОМПАНИЙН ХЭЛБЭРТ ОРУУЛАН АЖИЛЛУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2005 оны 36 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 185
Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Авто замын засвар, арчлалтын нэгтгэл (төрийн өмчит улсын үйлдвэр)-ийг компанийн хэлбэрт шилжүүлэн ажиллуулсугай.
2. Авто замын засвар, арчлалтын нэгтгэл хувьцаат компанийн үүсгэн байгуулагч бөгөөд хувь нийлүүлэгчээр Төрийн өмчийн хороо, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгчээр Төрийн өмчийн хороо, Авто замын газар байхаар тус тус тогтоосугай.
3. Авто замын засвар, арчлалтын нэгтгэл ХК-ийг компанийн тухай хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, Авто замын газрын дарга С.Очирбат нарт үүрэг болгосугай..
4. Улсын чанартай авто замын засвар, арчлалтын ажлыг Авто замын засвар, арчлалтын нэгтгэл ХК-д хариуцуулж байгаатай холбогдуулан нэг км авто зам, нэг уртааш метр гүүрийн засвар, арчлалтын ажлын жилийн нормативыг тогтоож 2000 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүх, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү нарт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Авто замын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "б" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
