- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ /2008-64-р хүчингүй/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ /2008-64-р хүчингүй/
2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 205
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсугай
2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсантай холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийн газар, Улсын нийгмийн халамжийн газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буулгаж орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн халамж, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханд даалгасугай.
(Энэ тогтоолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
