- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1999 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 97
БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны ордуудыг ашиглах тухай 1981 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэлэлцээрийн 7 дугаар зүйл, мөн Хэлэлцээрийг хүчингүй болгох тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Протоколыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Мардайн ураны "Эрдэс" үйлдвэрийн үндсэн хөрөнгө, дэд бүтэц, уурхай, нийгэм соёлын объектууд болон Мардайн бүлэг ордуудын геологийн баримт бичгүүдийг Монголын талд хүлээн авах ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Ажлын хэсгийн ахлагч | -Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт |
Гишүүд: | -Дорнод аймгийн Засаг дарга Л.Сүхбаатар; |
-Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Бямбаа; | |
-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга О.Очиржав; | |
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Баасанхүү; | |
-Гадаадын хөрөнгө оруулалт,гадаад худалдааны агентлагийн дарга Д.Жаргалсайхан; | |
-Сангийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Д.Чимэддагва; | |
-Гадаад харилцааны яамны эрх зүйн газрын дарга Г.Сэсээр; | |
-Хууль зүйн яамны Эрх зүйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Төрбаяр; | |
-Дэд бүтцийн хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батжав; | |
-Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Энхбат; | |
-Гэгээрлийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Л.Баттулга; | |
-Төрийн өмчийн хорооны хамтарсан үйлдвэрүүдийн газрын албаны дарга Ц.Батцэрэн; | |
-Байгаль орчны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын улсын ахлах байцаагч Д.Содном; | |
-Дэд бүтцийн хөгжлийн яамны Стратеги төлөвлөлт, нэгдсэн бодлогын газрын мэргэжилтэн А.Цогт; | |
-Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Стратегийн төлөвлөлт, нэгдсэн бодлогын газрын мэргэжилтэн А.Готовсүрэн; | |
-Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын уул уурхайн албаны дарга Ц.Энхболд; | |
-Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологийн албаны дарга О.Чулуун. | |
Нарийн бичгийн дарга | -Төрийн өмчийн хорооны төрийн өмчийн байгууллагын хангамж, эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Л.Энхтөр. |
2. Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригтод даалгах нь:
а/Мардайн ураны "Эрдэс" үйлдвэрийн үндсэн хөрөнгө, дэд бүтэц, уурхай, нийгэм соёлын объектуудыг хэрхэн ашиглах чиглэл, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал боловсруулж Засгийн газарт энэ оны 6 дугаар сард багтаан танилцуулсугай;
б/үйлдвэрийн үндсэн хөрөнгө болон геологийн баримт бичгүүдийг хүлээн авах бэлтгэлийг хангаж, Засгийн газар хоорондын Протоколд заасан хугацаанд газар дээр нь хүлээн авч үр дүнг Засгийн газарт танилцуулах нь зүйтэй гэж үзсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
