- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1997 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 145
Монгол Улсын Их Хурлын Монгол-Германы парламентын бүлгийн зөвлөмжийг үндэслэн ХБНГУ-ын Ханновер хотод 2000 онд зохиогдох "Экспо-2000" дэлхийн үзэсгэлэнд манай улс оролцох бэлтгэл ажлыг хангах үүднээс Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.ХБНГУ-ын Ханновер хотноо 2000 онд зохиогдох "Экспо-2000" дэлхийн үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах бэлтгэл хангах ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай.Үүнд:
| Ажлын хэсгийн ахлагч | -Гадаад харилцааны сайд |
| Гишүүд: | -Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; |
| -Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; | |
| -Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга; | |
| -Гэгээрлийн яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга; | |
| -Гэгээрлийн яамны Соёл, урлагийн газрын дарга; | |
| -Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын захирал; | |
| -Гадаад харилцааны яамны П газрын захирал; | |
| -Дэд бүтцийн хөгжлийн яамны аялал жуулчлалын газрын дарга; | |
| -Монголын худалдаа,аж үйлдвэрийн танхимын дарга; | |
| -Үзэсгэлэн, яармаг компанийн захирал. | |
| Нарийн бичгийн дарга | -Гадаад харилцааны яамны германы асуудал хариуцсан мэргэжилтэн. |
2.Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргаж биелэлтийн явцыг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг ажлын хэсэгт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гадаад харилцааны сайд Ш.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх