A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1997 оны 8 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 186

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын харьяатаас гарч Бүгд Найрамдах Казахстан Улсын харьяат болох хүсэлт гаргасан хүмүүсийн иргэний харьяаллын асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг нарт даалгасугай.

2.Ажлын хэсгийн гадаад, дотоод томилолтын болон шаардагдах бусад зардлыг төсвөөс гаргаж санхүүжүүлэхийг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА