- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 231
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын үйл ажиллагаа, худалдааны олон талт хэлэлцээнд Монгол Улсын баримтлах байр суурь, удирдамжийг боловсруулах, Монгол Улсын эрх ашгийн тусгалыг хангахад чиглэсэн хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Ажлын хэсгийн ахлагч -Үйлдвэр, худалдааны сайд
Гишүүд: -Санхүү, эдийн засгийн дэд сайд;
-Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд;
-Дэд бүтцийн дэд сайд;
-Гадаад хэргийн дэд сайд;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны
Төрийн нарийн бичгийн дарга;
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны
яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Байгаль орчны яамны Төрийн
нарийн бичгийн дарга;
-Эрүүл мэндийн яамны Стратегийн
төлөвлөлтийн газрын дарга.
Нарийн бичгийн дарга -Үйлдвэр, худалдааны яамны ахлах мэргэжилтэн. ./Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
2. Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгах нь:
а/ажлын хэсгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд холбогдох яам, газрын шинжээч, мэргэжилтэнг татан оролцуулж байсугай;
б/2001 оны 11 дүгээр сард Катар Улсад болох ДХБ-ын сайд нарын IҮ бага хурлын бэлтгэл ажлыг сайтар хангасугай;
в/ДХБ-ын үйл ажиллагаа, худалдааны олон талт хэлэлцээнд оролцохдоо Монгол Улсын эрх ашгийн тусгалыг хангахад үйлдвэр, худалдаа, бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагын санал авч байсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
