- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЗИЙН СУПЕРКОМПЬЮТЕРИЙН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЗИЙН СУПЕРКОМПЬЮТЕРИЙН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 191
Монгол банктай урьдчилан зөвшөөрөлцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.АНУ-ын холбогдох хөрөнгө оруулагчидтай хамтран Монгол Улсад Азийн суперкомпьютерийн судалгааны төв байгуулах тухай Үндэсний хөгжлийн газрын саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзсүгэй.
2.АНУ-ын Засгийн газрын Экспорт-импорт банкнаас Банкерз Траст банкинд гаргаж өгсөн зээлийн баталгаанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс давхар баталгаа гаргаж өгөхийг Монгол банк /Д.МОЛОМЖАМЦ/-д зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
