A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ

1997 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 39

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Азийн хөгжлийн банкнаас Санхүүгийн салбарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй зээл болон арилжааны банкуудын мэргэжлийн ур чадвар, тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор олгох техникийн туслалцааны зээлийг ашиглах зээлдэгчийн төлөөлөгчийн эрхийг Монгол банкны ерөнхийлөгч Ж.Үнэнбатад олгосугай.

2.Санхүүгийн салбарын хөтөлбөрийн зээл болон арилжааны банкуудын мэргэжлийн ур чадвар, тогтолцоог боловсронгуй болгох техникийн туслалцааны зээлийн гүйцэтгэгч байгууллага нь Монгол банк байхаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БӨГӨӨД

САНГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ш.АЛТАНГЭРЭЛ