- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЙМАГ, НИЙСЛЭЛД ЯВУУЛЖ БАЙГАА ТӨРИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ОРЛОГЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЙМАГ, НИЙСЛЭЛД ЯВУУЛЖ БАЙГАА ТӨРИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ОРЛОГЫН ТУХАЙ
1998 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 105
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" Монгол Улсын хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлж, Төрийн өмчийн хорооноос аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулан явуулж байгаа төрийн өмч хувьчлалын орлогоос орон нутгийн хөрөнгө оруулалт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1998 оны улсын төвлөрсөн төсөвт аймаг, нийслэлд явуулж байгаа төрийн өмч хувьчлалаар төвлөрсөн орлогоос 70 хувийг орон нутгийн төсөвт шилжүүлэхийг Сангийн сайд Б.Батбаярт, төрийн өмчийг хувьчилснаар орсон орлогыг тухай бүрт нь улсын төвлөрсөн төсөвт хугацаа алдалгүй шилжүүлж ажиллахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
