- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ БҮТЭЦ, ОРОН ТОО, УДИРДЛАГЫН БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ БҮТЭЦ, ОРОН ТОО, УДИРДЛАГЫН БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 181
Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 12, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:
-Төрийн захиргаа, хууль зүйн хэлтэс /архивын тасаг, иргэний бүртгэл, мэдээллийн албатай/;
-Стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс;
-Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэс;
-Цэрэг, иргэний хамгаалалтын штаб
2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүргийг давхар хариуцуулсугай.
3. Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Баянхонгор, Говь-Алтай Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг 40 хүртэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 36 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 28 хүртэл орон тоотой байхаар тогтоосугай. /Засгийн газрын 2003 оны 48 дугаар тогтоолоор өөрчилсөн
4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэлтэс, албад байхаар тогтоосугай:
-Татварын хэлтэс;
-Гаалийн алба;
-Статистикийн хэлтэс;
-Цагдаагийн хэлтэс /газар/;
-Шүүхийн шийдвэр биелүүлэх алба;
-Гал түймэртэй тэмцэх алба;
-Эрүүл мэндийн газар /Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвтэй/;
-Нийгмийн даатгалын хэлтэс;
-Боловсрол, соёлын газар; /Засгийн газрын 2003 оны 48 дугаар тогтоолоор өөрчилсөн
-Хүүхдийн төлөө төв;
-Биеийн тамир, спортын хороо;
-Хүнс, хөдөө аж ахуйн газар; /Засгийн газрын 2003 оны 48 дугаар тогтоолоор өөрчилсөн
-Мэргэжлийн хяналтын газар; /Засгийн газрын 2003 оны 7 дугаар тогтоолоор өөрчилсөн/
-Стандартчилал, хэмжил зүйн төв;
-Байгаль орчны алба /Ус, цаг уур, орчны шинжилгээний төвтэй/;
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс;
-Тээврийн алба;
-Хот байгуулалт, барилга захиалагчийн алба
5. Хуульд заасан эрх хэмжээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс болон Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах хэлтэс, албадын чиг үүргийг тодорхойлон хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 2,3,6 дугаар зүйл, "Төрийн архивын харьяаллын тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 207 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1999 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
