A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолоор хү
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

1996 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 264

Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 4, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймгийн удирдлагыг Засаг даргаас гадна Засаг даргын орлогч 1 байхаар тогтоосугай.

2.Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг доорхи байдлаар тогтоосугай:

а/Төрийн захиргааны удирдлагын хэлтэс;

б/Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс;

3.Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй дор дурдсан нутгийн захиргааны хэрэгжүүлэгч агентлагийг ажиллуулахаар тогтоосугай:

4.Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэр, хүн ам, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс шалтгаалан Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг 60 хүртэл, Архангай, Баян-өлгий, Баянхонгор, Булган, Ховд, Увс, Говь-алтай, Дархан-уул, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 55 хүртэл, Дорноговь,Дундговь,Өмнөговь, Сүхбаатар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрыг 50 хүртэл, Говь-сүмбэр аймгийг 30 хүртэл орон тоотой /нормативаар ажиллах орон тоо орохгүйгээр/ байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1998 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

5. Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 10-14 /нормативаар ажиллах орон тоо орохгүйгээр/ хүнтэй байхаар тогтоосугай.

6. Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар нь тухайн шатны Хуралд үйлчилж байхаар тогтоосугай. /2000 оны 181 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

7.Энэ тогтоолын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн талаар санал боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний үндсэн дээр тогтоох арга хэмжээг энэ оны 11 дүгээр сард багтаан авч хэрэгжүүлэхийг Аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

8."Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 64 дүгээр тогтоол, "Шинээр байгуулагдсан аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, хот, тосгодын захирагчийн ажлын албаны тухай" Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар тогтоолын 1, 2, 3, 4 дүгээр заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.